Хүсэл авай

МУСТА, дуу­чин Д.Жавхаасайхан, Д.Үүрийн­туяа нар өнгөрсөн баасан гарагийн үдэш "Хүсэл авай" тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьсан юм. Аргагүй л ардын болон уртын дууг хэрхэн зангараг харуулан дуулдагийг утга төгс харуулдаг хосуудын тоглолт эхэлснээсээ хойш дуусан дуустлаа үзэгчдийг суудлаас өндөлзүүлж, сэтгэл юуг нь хөвсөлзүүлсэн болж өнгөрлөө.

Тоглолт эхлэхээс цагийн өмнө "Бөхийн өргөө"-ний заал бараг дүүрчихсэн байсан гэж болно. Яг цагтаа эхэлсэн тоглолтыг тэсэн ядан хүлээсэн үзэгчдийн ихэнх нь үндэсний дээл хувцсаар гоёж ирсэн байв. Түүгээр ч барахгүй дуучин Д.Жавхаасайханы үнэнч фэнүүд бололтой хэд хэдэн үзэгчид үндэсний дээл хувцсаа бүрэн дүүрэн өмсчихсөн, малгай юуг нь өвч дуурайлгаж өмсөж ирсэн нь сэтгүүлч бидний нүдэнд тун содон туссан юм. Дуулсан дуу бүрийг нь нэг бүрчлэн даган дуулж нэгэн үдшийг сэтгэл юугаа баясгасан үзэгчид завсаргүй алга нижигнүүлэн ташиж, суудлаасаа байн байн өндөлзөж байсныг бид дурандаж амжсан нь энэ.

Сонирхол татаж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан нэг зүйл бол хос дуучид маань номер бүр дээрээ нүд унагам үндэсний дээл хувцсыг өнгө алаглуулан өмссөн явдал. Товчхондоо тэд энэ удаад уран бүтээлчийн хувьд эрийн цээнд хүрснээ тунхагласан юм. Ардын болоод мэргэжлийн дууг хэрхэн уран нарийн дуулж, хэрхэн гоёл сэлтийн донж маягийг тохируулж, үүгээрээ үзэгчдээ ямархан түвшинд хүндэтгэж, дээдэлдэг болохоо батлан харууллаа.

Үндэсний урлаг, язгуур соёл гэдэг хэрхэвч мартаж үл болох, үр хойчдоо өвлүүлэн үлдээх учиртай үнэт зүйл буй. Чухам энэ үнэт зүйлийг орчин цагийн хөрсөнд буулгаж, орчин цагийн өнгө дизайнтай хослуулж явж байгаагаараа тэд үнэ цэнэтэй уран бүтээлчид гэдгийг энд онцлон дурдах нь зүй болов уу. Монгол сонгодог, этник урлагийн сүр хүч, шүншиг юу оршсон тоглолт үзэгч фенүүдийнх нь эргэн хоргодсон сэтгэл дунд өндөрлөсөн халуун дулаахан үдэш дахин дахин давтагдаасай. Энэ зөвхөн миний бус нийт үзэгчдийн хүсэл авай байсан болов уу.

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: www.grandnews.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (10)

  • zochin
    Jabhaa bol saihan zaluu tsarailag goe duuchin ehner ni Arai bishee.Yaj took suubaa.Vvree hvndeleech.Hen Buda baihgvi bol it hohortei golf food bgaa bizdee.
    2018 оны 01 сарын 13 | Хариулах
  • Mongol
    degi nerteigeer ni nytsgen zogsmoor yum. hamag guya gyalalzuulaad,kkkk sain hujimddeg chadbarlag bol ingeh shaardlaga baigaa yumuu hyamdhan haragdana gej...
    2017 оны 09 сарын 18 | Хариулах
  • mongol
    budag mash ix bauna yamar ix xund buddag yum ve ?
    2017 оны 09 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Ганзориг
    2016 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Ганзориг
    2016 оны 12 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Намсрайноров
    2016 оны 12 сарын 22 | Хариулах
  • Zochin
    Mongolin mine bas neg baharhal bolson urlagiig saihan delgeruulj bgaa duu nartaa uran buteeliin amjilt, az jargal horvoogiin hamag sain saihnig husen eruue.
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • hi
    goy bna amjilt shn duulah shn ch hosuud hamgiin hel amand urtduggui hosuud
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин
    ymarch goe goe deel umsdug yum bee
    2016 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин
    xeterxii budmal bainaa
    2016 оны 11 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025