”Эрдэнэт”-ийн асуудлаас болж гадаадын мэргэжилтнүүд нутаг буцна
2016/11/07

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас дэмжлэг хүссэн байна. Тэрбээр Эрдэнэтийн талаарх хоёр асуудалд Ерөнхий сайдыг анхаарлаа хандуулж, Засгийн газрын тогтоол гаргаж өгөхийг хүсчээ. 

Нэг. Гэрээт мэргэжилтнүүд буцсаны дараагаар тус үйлдвэрт тодорхой ажлын орон тоо гарах бөгөөд уг ажлын байрыг хэвээр хадгалж, Эрдэнэт хотын оршин суугчдыг ажлын байраар хангах. 

Хоёр. Дээрх гадаадын мэргэжилтнүүдийн ажиллаж амьдарч буй орон сууцыг орон нутгийн өмчид шилжүүлж, Монгол Улсын гурав дахь томоохон бүтээн байгуулалт болох Эрдэнэт хотыг босголцсон, аймаг орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрийн шугамаар орон сууцжуулах гэсэн асуудлыг тавьжээ. 

Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн хувьцааны 49 хувь ОХУ-аас Монголын талд шилжсэнтэй холбогдуулан манай улсад гэрээгээр ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүд удахгүй нутаг буцах юм.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин