“Эрдэнэт” үйлдвэрийг Ц.Элбэгдорж худалдан авсан уу?
2016/11/07

Өдөрт  гурван сая ам.долларын ашигтай ажилладаг Монголын ганц саалийн үнээ буюу "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэрийн ОХУ-ын "Ростех" төрийн хувьцаат компаний эзэмшдэг байсан 49%-ийг Худалдаа Хөгжлийн Банк худалдан авахад шаардагдсан төлбөрийн мөнгийг Монгол Банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал албан тушаалаа урвуулан ашиглах замаар гаргаж уг ажиллагааг далд хэлбэрээр удирдан зохион байгуулсан болох нь цаг хугацаа өнгөрөх тусам улам ил болж байна.

Монгол-банкны ерөнхийлөгч болоод дэд ерөнхийлөгчийн албыг  2010-2016 онуудад хашиж байх хугацаандаа МУ-ын эдийн засгийг сулруулан доройтуулж, вальютын ханшийг дээд хэмжээнд нь тултал өсгөсөн гавьяатай Найдансүрэнгийн Золжаргал нь 1964 онд Улаанбаатар хотноо төржээ. Тэрээр Унгарт 1982-1986 онд суралцан төгсөж, 1988-1991 онд Улсын банкны ерөнхий хороо, гадаад тооцооны газар эдийн засагч, 1991-1996  онд  Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, 1997-1998 онд МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, 2010-2016 онуудад Монгол банкны удирдлагаар ажилласан зэрэг нь Ц.Элбэгдоржийн татаасаар явж байсныг илтгэж байна. Тэрээр одоо ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэргэд эдийн засгийн шинжээч гэгдэх зохиомол орон тооны албыг хашиж байгаа.

ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ: "Золоотой хүн ёсны найз байлгүй яах вэ. Бүр 1987 оноос Улсын банкны ерөнхий хороонд хамт ажиллаж байсан. Худалдаа, Хөгжлийн Банкийг анх байгуулагдахад нь хамт ажиллаж байлаа. Дэндүү залуудаа Хөрөнгийн биржийн захирлаар дэвшээд явсан. Тэрээр энэ хооронд Харвардад сурч амжсан. Ингээд 2007 оны намраас дахин энэ банкиндаа хамтарч ажиллаж байгаад 2010 оноос Монгол банкинд очлоо. Эдийн засгийн хэлээрээ яриад ойлголцож чаддаг, нэгнийхээ дутууг нөхдөг тийм л харилцаатай." гэсэн ярилцлага өгч байсан.

Н.Золжаргал нь 1991 оноос эхлэн ХХБ-ны үүсгэн байгуулагчийн хэмжээнд ажиллаж байгаад 2010 оноос эхлэн Монгол банкинд очсон нь "Эрдэнэт"-ийг худалдан авах санааг агуулсан ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлэх боломжийг түүнд олгожээ. ХХБ-ний бас нэг захирал О.Орхон нь 2016 оны 8 сард телевизэд өгсөн ярилцлагандаа "..бид Эрдэнэт үйлдвэрийг худалдан авахаар 2014 оноос эхлэн дансандаа мөнгө хуримтлуулж, бэлтгэж эхэлсэн.." гэсэн байдаг. Гэтэл 2014 онд Н.Золжаргал нь ХХБ-нд их хэмжээний зээл олгосон маргаанд холбогдон түүнийгээ ч сайтар тайлбарлаж чадахгүй байсаар дээрхи асуудал намжиж байсан түүхтэй. Гэтэл албан тушаалаа урвуулан ашиглаж ажиллаж байсан хувийн банкиндаа онц их хэмжээний зээл олгож, улсын вальютын нөөцийг шавхаж, ам долларын ханшийг өсгөж байсан нь "Эрдэнэт" үйлдвэрийг худалдан авах хуйвалдаанд зарцуулагдаж байсан мөнгө болох нь нотлогдохоор.   Энэ нь түүнийг Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1."Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий байсан этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно."" гэснийг зөрчин ХХБ-нд зээл олгох тухай шийдвэр гаргаж гэмт хэрэг үйлдэж байсныг харуулж байна.

Тэрээр АНУ-ын туршуулын байж магадгүй үүргийг гүйцэтгэж эхлэхдээ 1995-1996 онд АНУ-ын Харвардын их сургууль, Нийгмийн удирдлагын магистраар мэргэжлээ дээшлүүлсэн үеэс эхлүүлсэн байж болзошгүй гэж яригддаг.  Харин тэрээр Харвардыг сонгон суралцах болсон шалтгаанаа "..Унгар улсад суралцаж байхдаа Харвардын их сургуулийн тухай мэдсэн юм. Энэ бол эдийн засагч хүний мөрөөдөл.." гэж тайлбарладаг аж. Энэ үеэс л тэрээр Монгол төрийн дээд албан тушаалуудийг хашсаар ирсэн.

Гэхдээ төрд ажилласан энэ бүх цаг үеийн завсараар  1996-1997  АНУ-ын Харвардын их сургуульд зөвлөх,   1998-2000  Дэлхийн банк, "KPMG" компаний бизнес менежментийн зөвлөх,   2000-2007 онуудад хувийн секторт өндөр цалинтай давхар алба хашин ажиллаж байсан нэгэн.

Түүнийг Монгол банкны ерөнхийлөгч болоход улс төрийн зорилгоор АН-ын татаасаар гарч ирсэн гэгдэж байсан нь үнэн болж байна.

Н.Золжаргалыг энэ албанд анх 2012 онд томилогдоход УИХ-ын гишүүдийн хамгийн их асууж байсан зүйл нь үнийн өсөлтийг хэрхэн барих, валютийн ханшийг яаж тогтворжуулах зэрэг асуулт байв. Харин тэрбээр “Банкны системийн байдал өмнөх хямралтай харьцуулахад арай дээр байгаа. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямралын явц байдлыг хараад бид тайван сууж болохооргүй байгаа" гэсэн бөөрөнхий хариултыг өгч байлаа.

Үүгээр ч зогсохгүй  Н.Золжаргал Монгол банкны ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд хийх зүйл нь "долларын ханшийг буулгах.." гэж УИХ-ын гишүүдийн өмнө 2012 онд амлаж байсан боловч эсрэгээрээ валютын ханшийг өсгөхөөр амлаж байсан болохыг цаг хугацаа харуулж байна. Харин 2016 онд хавар дуусахаар валют суларна гэж дахиад л ам алдав. Тэрбээр "түр хугацааны хямрал" гэдэг үгийг маш их хэрэглэдэг. Ямар ч хямрал, асуудал гарсан түр хугацааных гэдэг үгээр хаацайлаад өнгөрчихдөг зуршилтай. Гэхдээ "түр хугацааны" гэдэг үг түүний дуртай хэллэг байж мэдэх л юм.

Тээвэр хөгжлийн банкны 8.66 хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтайван нартай хэтэвчээ нэгтгэн, хууль бус эрх зүйн чадамжгүй шийдвэрүүдээрээ Тээвэр хөгжлийн банкны 51 хувийн хувьцааг  өөрсдийн болгох гэж бусдын өмчид эрээ цээргүй халдсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан.

Мөн түүнийг “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хүрээнд “Бүс нутаг хооронд ус тээвэрлэх боломжийн талаар судалгаа, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  тендерт  “Мон Хидро” компанийг хүчээр шалгаруулан их хэмжээний ашиг унагаасан гэлцдэг боловч хуулийнхан шалгаж чаддаггүй байсан нь түүний ард Ц.Элбэгдорж гэх  "хорчин" нөхөр байсаар байна.  Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1."Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий байсан этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно."" гэснийг зөрчин ХХБ-нд зээл олгох тухай шийдвэр гаргаж байжээ.

Эх сурвалж: Tug.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • f
    tegeed medej bgaa yum bol ogtsruulahiig ni ogtsruulj barivchlahiini bariachee chadahgyi bol bitgii olon yum yarij bai
    2016 оны 11 сарын 07 | Хариулах
Сонин хачин