Үндсэн хуулийн цэц, прокурорын цалинг нэмнэ
2016/11/05

Ирэх оны улсын төсвийг өчигдөр УИХ-аар хэлэлцсэн билээ. Улсын төсөвт таналт хийж буй ч зарим салбарын зардлыг нэмэгдүүлжээ.

Тухайлбал, прокуроруудын цалинг нэмэгдүүлэх санал гишүүдийн дэмжлэгийг авсан байна. Прокуроруудын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 9.462.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлэхээр 341.8 сая төгрөгийг суулгасан байна.

Үүнээс гадна Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьсах зардлыг 1,968.8 сая, Өвөрхангай аймгийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 1,296.0 сая, Хөвсгөл аймгийн халамжийн сангийн зардлыг 1,376.6 сая, Дорнод аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг 270.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд гишүүдийн дэмжлэгийг авсан байна. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • zochin
    undur tsalin deer nemne ch gh shig shaaruudaa
    2016 оны 11 сарын 05 | Хариулах
Сонин хачин