Л.Болд: Хар машин бол хараар будсан цэгээ л хайдаг юм байна
2016/11/04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд орон нутгийн сонгуулийн үеэр явагдсан луйврын талаар ярьсан юм. Тэрбээр “Сонгуулийн санал тоолох хар машиныг луйвардах боломжгүй. УИХ-ын сонгуулийн үеэр олон мянган “амьд царцаа” явсан. Олон тойрогт сонгуулийн дүнг өөрчилсөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Сая орон нутгийн сонгууль дээр бас ийм юм боллоо. Үүнтэй холбоотой баримтууд надад ирсэн. Сонгуулиар бүх хэсэг дээр луйвар явдаггүй, тодорхой хэсэг дээр луйвар хийдэг юм байна. СБД-ийн сонгуулийн VII хорооноос бидэнд баримт явуулсан. Тэр хэсэг дээр 455 сонгогч саналаа өгсөн байтал хайрцагнаас 793 саналын хуудас гарч ирсэн байна лээ. Өөрөөр хэлбэл 338 саналын хуудас нэмж гарч ирээд сонгуулийн дүнг өөрчилсөн юм байна.

Хар машинд саналаа өгсөн бүх хуудсыг дискэнд хуулаад өгснийг бид хэвлээд үзсэн. Тэр 338 саналын хуудас нь их сонин байна. Хоёр янзын хуудас байна. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас УИХ-ын сонгуулийн саналын хуудас, аймаггүй бас саналын хуудас гарч ирсэн.

Хар машин бол хараар будсан цэгээ л хайдаг юм байна. Хар цэг байхад л саналд тооцдог. Ийм баримт нотолгоотой газар дан ганц Сүхбаатар дүүрэг биш. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин