Ц.Нямдорж: Г.Алтан шиг хүн Эрдэнэтийн даргаар очихгүй
2016/11/03

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлыг хууль бус луйврын шинжтэй гэж шүүмжилж эсэргүүцлийн дайн зарлаад байсан Ц.Нямдорж гишүүн ойрын үед чимээгүй болсон. Түүнийг чимээгүй болсон шалтгааныг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар "Алтжин" группийн тэргүүн Г.Алтанг томилно гэсэн мэдээлэл гарсан. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдрийн УИХ-ын чуулган дээр энэ асуудалд албан ёсны тайлбар өгсөн байна.

Тэрбээр "Ц.Нямдорж "Эрдэнэт" үйлдвэрт Г.Алтанг тавих гэж зүтгэж байна гэсэн гүтгэлэг явж байна. Ийм хүн Эрдэнэтэд очихгүй. Энэ тухай ямарч яриа хэнтэй ч би яриагүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Увсын хүн тавигдахгүй. Мөн Нямдорж намын дарга болох гэж энэ бүхнийг хийж байна гэх яриа байна. Тийм юм байхгүй. Би Эрдэнэтийн захирлын соль гэж ярьж байсан. Ердөө л энэ. Асар их доромжлог гүтгэлэг явж байна. Энэ сэдвээр ярьсан хүн болгоныг харлуулах гутаан доромжлох компанит ажил явж байна" гэлээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

Сонин хачин