УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлт, Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл, 2017 оны улсын төсвийн төсөл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр зэрэг 10 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл байхгүй байна