
МУСТА,Уртын дуучин Д.Жавхаасайхан,Д.Үүрийнтуяа ХҮСЭЛ АВАЙ... тоглолт 11.04-нд Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна. Тоглолтонд СУИС-ын Морин хуурын чуулга, Уртын дуучид , МУГЖ, Зууны манлай поп дуучин Б.Сарантуяа, хийлч Дээгий, дуучин Дэлгэрмөрөн, ардын дуучин Б.Алтанжаргал, Natur dance production-ийн бүжигчид оролцоно.
Уран бүтээлчид тоглолтондоо зориулсан хэвлэлийн бага хурлаа сонирхолтой хэлбэрээр хийх гэж байна. ХМБ-ын төлөөлөл болсон сэтгүүлчидтэй тоглолтын бэлтгэл дээрээс уулзаж эрхэм сэтгүүлчдийн сонирхсон асуултанд чөлөөтэй хариулах болно.
Сэтгүүлчидтэй ярилцах нийт хугацаа 2 цаг байх болно. Энэ хугацаанд дуучдаас сонирхсон мэдээллээ , хүссэн өнцгөөс авах боломжтой. Уран бүтээлчид хамгийн өвөрмөц,сонирхолтой яриа өрнүүлсэн нэг сэтгүүлчийг сонгож өөрийнхөө ХҮСЭЛ АВАЙ... тоглолтын билетийг өгөх болно. Сэтгүүлчид та бүхнийг уран бүтээлчдийн тоглолтын бэлтгэл дээрээс хийх сонирхолтой ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ-д урьж байна.
Хэвлэлийн Бага хуралд ирсэн сэтгүүлчид та бүхэнд ХҮСЭЛ АВАЙ... тоглолтыг сурвалжлах Мандат олгох болно.
ХААНА: Монгол Улсын Филармони, Морин хуур чуулгын бэлтгэлийн өрөөнд
ХЭЗЭЭ: 2016.11.01
ЭХЛЭХ ЦАГ: 14:00-16:00
Холбогдох утас: 8004 2424, 9805 9955
Зохион байгуулагч: APPLE PRODUCTION
Сэтгэгдэл байхгүй байна