Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж байна
2016/10/28

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж байна. Төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн мэдүүлсэн юм. Хөтөлбөрийн төсөл найман бүлэгтэй бөгөөд дараах 12 чиглэлийг тусгаж өгснөөрөө ихээхэн онцлогтой байгаа юм. Үүнд,

1.Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх

2.Төрийн үйлчилгээний нээлттэй байд­­­­лыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх

3.Төсөв, санхүү, аудитын ил тод байдлыг хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх

4.Худалдан авах ажиллагааны хяналт, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх

5.Шүүх эрх мэдлийн байгууллагын шударга, ил тод байдлыг бэхжүүлэх, хууль сахиулах болон хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах

6.Хувийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, өрсөлдөөний шударга байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх

7.Иргэний нийгмийн байгууллагуудын идэвх санаачилга, оролцоог дэмжих

8.Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг сайжруулах

9.Улс төрийн хүрээнд шударга ёсыг бэхжүүлэх

10.Авлигын эсрэг боловсролын түвшинг нэмэгдүүлэх

11.Олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх
12.Эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх гэсэн  бүлгүүдтэй билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин