Хүргэн нь ”Эрдэнэт”-ийг хувьчилж авч, хадам эцэг нь ”Эрдэнэт”-д эзэн суух нь
2016/10/28

"Эрдэнэт" үйлдвэрийн захирлыг өнөөдөр, маргааш хоёрын нэгэнд нь томилно гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн. Тэгвэл эрх баригч МАН-ынхан "Эрдэнэт" үйлдвэрийн захирлаар УИХ-ын гишүүн асан, Хүнс хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг томилохоор зэхэж байгаа гэнэ.

Т.Бадамжунайн хувьд М.Энхболдын фракцын хүн.    Нийслэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан цагаасаа эхлээд л авлига, албан тушаал, газрын наймааны хэрэгт нэр холбогдож ирсэн нэгэн. Гэвч Т.Бадамжунай ямагт уснаас "хуурай" гардаг аргатай нэгэн.  Түүнийг зөвхөн МАХН ч биш Ардчилсан нам, Бүгд найрамдах нам, Ард түмний нам, Эх орон нам, Үндэсний шинэ нам гээд олон намынхантай нөхөрлөж, улс төр, бизнес, хууль хяналтынхан тэр ч бүү хэл эрүүгийн гэмт хэрэгтнүүдтэй холбогдсон томоохон олигархи болон мафийн зохион байгуулалтад орсон нэгэн гэх хардлага олон нийтийн дунд дэгдсээр удаж байгаа.

Гэтэл энэ хүн Эрдэнэт үйлдвэрийг удирдана гэж үзвэл ард түмний дунд хардалт сэрдэлт ихээхэн дэгдэх биз. Ямар учиртай Т.Бадамжунайгийн нэр яригдсаныг мэдэхгүй ч хэрэв яригдаад эхэлвэл ч асуудал дэгдэх нь дээ.

Нөгөөтэйгүүр Т.Бадамжунайгийн хүргэн хүү Д.Эрдэнэбилэгтэй МАН дайн зарлаад байгаа гэхэд хэлсдэхгүй нөхцөл байдал бий болоод буй. Учир нь "Сахал" Д.Эрдэнэбилэгийн тодотголтой Худалдаа хөгжлийн банк "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49-ийн хувийг хувьчилж авсан гэх асуудалд холбогдоод буй. Үүнээс болж"нууц ноётон" дүрээр амьдардаг Д.Эрдэнэбилэгийг гарч ирж, хурал хуйдаа суухыг хүсээд байгаа юм.

Юутай ч хүргэн нь Эрдэнэтийн 49 хувийг хувьчилж авч, хадам эцэг нь удирдлагыг гартаа авчихвал юу болох бол оо гэсэн хардлага байна.

"Сахал"  Д.Эрдэнэбилэгийн хувьд Т.Бадамжунайн том охины нөхөр. Харин Т.Бадамжунайн охин Б.Гаваагийн хувьд өдгөө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт газрын даргаар ажиллаж буй. МАН-ын томилгоонд маш чухал нөлөөтэй оролцдог гэдэг.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • зочин
    Энэ үйлдвэрийн эзэн дарга хэн ч байж болно гагцхүү доороо ажиллаж байгаа ажилчдад гэрээ журмын дагуу өгдөг мөнгө төгрөгийг нь өгөөд жаахан ажилчдаа дэмжиж ажилмаар байна.Хэдийн том үйлдвэрт ажилладаг ч гэсэн өр ширэндээ баригдсан цалингаас цалингийн хооронд амьдарч байна.Гэрээ журмын дагуу цалингийн хооронд өгч байсан мөнгө нь амьдралд маш их тус дэм болдог байсанг хүн бүхэн ярьж байна.Хэн ч ирсэн ажилчдын төлөө, эх орныхоо төлөө ажиллана гэдэгт найдаж байна.
    2016 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Erdenebileg hurgen n bish sh dee. Zohion baiguulalttai gutgeleg gej eniig heleh baihdaa
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Erdenebileg hurgen n bish sh dee. Zohion baiguulalttai gutgeleg gej eniig heleh baihdaa
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • Irgen
    Эрдэнэбилэг гуайн авгайг Гаваа гэдэггүй ш дэ.
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
Сонин хачин