Ж.Эрдэнэбат: Бид өмнө нь үүссэн алдаануудыг засахаар ажиллаж байна
2016/10/27

Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимынхаа сайд нарынхаа хамтаар оролцсон юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ үеэр “Засгийн газрын 100 хоногт нэг бэлэгшээлтэй зүйл тохиолоо. Тодруулбал, Засгийн газрын 100 хоног Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөртэй давхцаж таарсан. Тиймээс энэ Засгийн газрын ажил Чингис хааны үеийн хөгжил, цэцэглэлтийн хэмжээнд очихуйц байна гэж бэлэгшээж байна. Монгол улсын нийт иргэдийн тоо гурван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун нэгд хүрсэн байна. Монголын үрс цаашид маш олон болох болтугай. Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газраас тодорхой бодлогын ажлуудыг хийж байгаа. Түүний нэг нь цалинтай ээж хөтөлбөр юм. Манай Засгийн газар түүхэн дэхь хамгийн хүнд эдийн засгийг хүлээж авсан. Бид статистик, тоо мэдээ судалгааг ч та бүхэнд танилцуулсан. Бид эдийн засгийг маш богино хугацаанд хүндхэн нөхцөл байдлаас гаргах ёстой. Ингэхийн тулд бидний гаргасан шийдвэр, бодлогын хөтөлбөрүүд маань маш богино хугацаанд боловсруулагдаж, батлагдах ёстой гэсэн зорилтыг тавьж байгаа. Тиймээс 2016 оны Төсвийн тодотголыг өргөн барьж ээлжит бус чуулганаар хэлэлцүүлсэн. Мөн 2017 оны төсвийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын баримт бичгийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөрөө хэлэлцүүлж УИХ-д өргөн барилаа. Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг ч мөн маш богино хугацаанд өргөн барьж хэлэлцүүлсэн. Хурдтай ажиллах нь энэ Засгийн газрын зорилго юм. Бид өмнө нь үүссэн алдаануудыг засахаар ажиллаж байна. Мөн Хөгжлийн банкийг шалгаж зөрчил дутагдлыг нь арилгаж, буруутай хүмүүст нь хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байна. Цаашлаад олон улсын зах зээлд унасан нэр хүндээ сэргээхээр ажиллаж байгаа. Тодруулбал, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг байгуулж, хууль эрх зүйн орчноо сайжруулж байна. Мөн хүүхдийн мөнгийг бүх хүүхэддээ өгөх шийдвэрийг гаргасан. Ингэхдээ эхний ээлжинд зайлшгүй 20 мянган төгрөгөө авах шаардлагатай айлуудынхаа хүүхдүүдэд мөнгө өгөхөөр шийдвэрлэсэн. Харин харьцангуй гайгүй амьдралтай айлуудынхаа хүүхдүүдэд 2019 онд нөхөж мөнгийг нь өгөх шийдвэрийг гаргасан. Яг үнэнийг хэлэхэд биднийг ажлаа хүлээж авахад хүүхдэд өгөх мөнгө байгаагүй. Гэсэн хэдий ч бид хүүхдийн мөнгийг өгөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан” гэлээ.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (4)

  • зөв монгол
    Ерөнхий сайдын ажилд нь өндөр амжилт хүсье. Үнэхээр хэцүүхэн улс орон хүлээж авсан шүү. Өмнөх Засгийн газрын хулгайчид луйварчид энэ улс орноор тоглосон доо. Хулгайч луйварчдад маш хатуу хариуцлага тооцоорой.
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Яана даа, ийм балай ерөнхий сайдтай ... бас хүний хийснийг өөрийн болгоод бас өнгөрсөнг янзалж байна ч гэх шиг... ямар ч боловсролгүй юм байж өрөвдөлтэй. Монголын ЭМГЭНЭЛ
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Zorigiin khereg. Erdenetiin deerem Bondiin zarchuulalt Shine tumur zam. Khugjliin bank zereg asuudliig ynen zuv yaraltai shiidvel Mongol uls khugjliin shuluun zamdaa orno
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Ard tymen ynelj baigaa 100 xonogt 300 khonogiin ajil amjuulsan Amjilt khusie
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
Сонин хачин