Тусгааар тогтнол, эв нэгдлийн намын дарга, УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг сонгуульд санал өгөхгүй гэдгээ нүүр хуудастаа бичсэнтэй нь холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Тодруулбал, сонгуулийн өмнөхөн тэрбээр "“Би сонгуульд саналаа өгөхгүй! Энэ бол миний хувьд ихээхэн чухал шийдвэр. Манай гэр бүлийн гурван сонгогч сонгуульд ухамсартайгаар оролцохгүй ч бидний өмнөөс ямар нэг “царцаа” санал өгч байгаа эсэхт хяналт тавих болно" гэсэн юм. Тэгвэл түүний энэ шийдвэрийг эсэргүүцсэн иргэн Э гэгч гомдол гаргаад байгаа аж. Харин энэ талаар Г.Уянга цахим хуудаснаа “Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс ярьж байна. “ТВ 7 хоног” гэдэг сэтгүүлийн эрхлэгч М.Энхээ гэдэг хүн миний эсрэг гомдол гаргажээ. Тэрээр цагдаад биеэр очиж гомдол гаргасан байна. "Би саналаа өгөхгүй" хэмээн үзэл бодлоо фэйсбүүк хуудсандаа бичсэнийг олон нийтэд санал өгөхгүй байхыг уриалсан, үүнээс болоод ирц хүрээгүй гэж үзжээ. Намайг ийнхүү байлдан дагуулах чадвартай хэмээн өндрөөр үнэлсэн М.Энхээд маш их баярлалаа. Энэ их үнэлгээг чинь алдахгүйг хичээж олон түмэнтэйгээ ойр, тэдэнд нөлөөтэй байхыг хичээж ажиллах болно оо” гэжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна