Ц.Нямдорж ”Сахал” Д.Эрдэнэбилэгийн эрэлд гарав
2016/10/26

Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг ширүүн уур амьсгал дунд хэлэлцлээ. Уг хуралдаанаар “Эрдэнэт”-ийн хувьчлалыг шалгасан Засгийн газрын ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэнэ гэж байсан ч тодорхой хууль зөрчсөн асуудлуудыг бус иргэдийн дунд яригдаж буй зүйлүүдийг л хэлэлцсэн юм. Мөн тус хуралд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг, “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал О.Орхоны хамтаар оролцсон. Энэ үеэр Ц.Нямдорж гишүүн О.Орхонд хандаж " Ажлын хэсэг гарч энэ санхүүгийн луйвар, улс төрчдийн лоббиг бүхэлд нь шалгах хэрэгтэй. Үүний дараа энэ банкны асуудлыг ярина.  Эрдэнэбилэг гэдэг хүнээ гаргаж ирээд энэ хурал дээр авчрах хэрэгтэй. Яасан их нуугддаг юм. Монгол улс Эрдэнэбилэг гэдэг хүний хувийн компанид шилжчихлээ. Эрдэнэбилэг гэдэг эзнээ үзчихээд үхмээр байна. Юунд нь нуугаад байгаа юм та нар. Даварсаар даварсаар дагвын оронд гэдэг юм болж байна. Энэ бол зөвхөн “Эрдэнэт”-ийн асуудал бишээ. Монгол түмний амьдралын хэв маягийн асуудал яригдаж байна. Энэ мафийн бүлэглэл Монгол төрийн толгойд сууж хүссэн бүхнээ хийх үү гэдэг асуудал яригдаж байна. АНУ-ын арилжааны банкууд ингэж ард түмэн, газар нутгаа цөлмөж байна уу хардаа та нар. Сүхбаатарын талбайн урд хэсгийг эдний эзэн нэг компани байгуулж байгаад авчихсан. Тэр компанийн өрөөнд очихоор хүн байдаггүй. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг бас энэ компанийн эзэн авч байгаа. 3.4 км зам тавьж байгаа. Үүнийгээ жилийн дотор эргүүлээд төрд зарж байгаа. Зарах ч биш шахаж байгаа. 500 сая долларын баталгааг энэ компанид гаргаж өгч байгаа" гэсэн юм.

Юутай ч Ц.Нямдорж "Сахал" Эрдэнэбилэгийн эрэлд гарлаа.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • ireedui ue
    Nyamka ah neg shudendee zuusen ,,hun-hoguudig dahij bosohgui boltol ni nam tsohidogson. Tanig demjij bna aa.Nyamka ah aa
    2016 оны 10 сарын 26 | Хариулах
Сонин хачин