Намар өвлийн трэнд ИТГЭЛ киноны трэнд зочид

 

ИТГЭЛ гэснээс бүр цаанаасаа харахаар итгэл үнэмшил төрдөг хүн гэж бий. Шинэ киноны нээлтэн дээр эртний танил, иртэй яваа жүжигчид, энэ цаг үеийн эгэлгүй сод хүмүүс олноор ирснээс гадна киноны найруулагч сонихон байлаа. Найруулагчийг Bayanaa Garmaa гэдэг фэйс хаягаар нь олон хүн мэддэг.

Taste IT-Энийг хар даа! группд өдөр бүр нэг мисс хоёр боссдоо ... гэж ирээд л хоол постлодог сайн аав. Саяхан эднийх бүл нэмж дахин нэг мисстэй болсон гэсэн. Амьдралыг нь бол гаргаахгүй л гэнэ шүү. Тэр авьяаслаг, үлгэр жишээ, асар өндөр вкустай аав кино найруулагчаар ажилласан гэхээр сонихон байлаа. Бүр цаанаасаа эртний танилтайгаа уулзсан мэт ИТГЭЛ төрөөд байхыг яана. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Энэ хүн гэрээ аль хэдийнэ засчихсан аж. Сайхаан ... Нэг л дулаахан мэдрэмж тээсээр энэ цаг үеийн эх орондоо төдийгүй дэлхийд сор болсон Б.Амарсайханы ээлжит уран бүтээлийн өмнө үзэгчид сэтгэлийн жолоогоо сул тавив.

Бас нэг сэтгэл алдуурмаар хүн сонгогдсон нь “GUYS 666” хамтлагийн дуучин, сүүлийн үед модель болоод байгаа Мийгаа. Галдан бошигтын дүрээр гайхалтай мэдрэмжийг үзэгчдийн сэтгэлд сийлж орхисон хархүү дээ. Тэрнээс хойш кино даган дарвиж хавтгайртлаа “надяль”болсонгүй, муухан брэндээс илүү трэнд болж яваа хархүү. Охид бүсгүйчүүд яагаад ч юм түүнд дуртай. Олон хүний тайзны хайр дурлал болчихдог юм байна, энэ хүн. За тэгээд киноны гоо үзэсгэлэн болж байгаа бүсгүйчүүд ёстой л нөгөө “битүү морь” гэдэг шиг үзэгчдэд асар ойр, ердөө нэг алхмын өмнө зогссоор байсан атлаа өнөө хэр нь задраагүй нууцлаг хүмүүс. Товчхондоо их олон нууцтай цаанаа “зэвүүн“ баг бүрджээ.

Кино нээлт болж л байдаг авч “Итгэл” олон сонин содон зочдыг нэг дор цуглууллаа. Хэзээ ч бүр хэзээ ч кино театрт ирдэггүй байх гэмээр цагаан захтай жентельмэнүүд ч олон байв. Энэ үдшийн трэндлэг зочдын гоё сайхан, төгс байдалтай ярих ч юм биш. Цаашилбал, энэ цаг үеийн трэндлэг авхай нар олноор ирж IMAX сүрэнд нь бараг дарагдах шахав. Зөвхөн кино нээлт гэлтгүй энэ намрын хувцас загварын чиг хандлага, үс засалт, нүүр будалт зэргийг харж болохоор алмайрам содон зочид олон байлаа гэж. Ийм олон трэнд зочид нэг дор чуулсан нь уран бүтээлийн зангараг, үнэ цэнэ, зэрэглэлийг илтгэх явдал болсон талаар цахим ертөнцөөр нэг шуугилаа. Яг үнэндээ зах зээлгүй, үзэгчид барууны дэлхийн супер кинонд л дуртай болохоор монгол кино “явахгүй” байгаа юм биш. Сайн уран бүтээл, үнэхээр ИТГЭЛ дааж чадаж байвал кинонд дуртай үнэнч үзэгчид байсаар буйн бодит жишээ энэхүү киноны нээлтийн арга хэмжээ боллоо. Ингээд та бүхэнд зочдын фото сурвалжлагыг сонирхуулъя.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025