Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг хувьчилсан асуудлыг ширүүн уур амьсгал дунд хэлэлцэж байна. Мөн уг хувьчлалын асуудалд Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Уг хуралдаанд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчлах шийдвэрийг гаргасан өмнөх Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг болон “Худалдаа хөгжлийн банк”-ны захирал О.Орхон нар оролцож УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгч байна. “Худалдаа хөгжлийн банк”-ны хувьд Оросын талын 49 хувийг хувьчилж авсан билээ.
Яг одоо хуралдаан асуулт хариултын түвшинд явж байна. Ингэхдээ Ч.Сайханбилэг, О.Орхон нараас гишүүд ээлж дараалан асуулт асууж байгаа юм. Харин УИХ-ын гишүүн А.Сүхбат нэг л учраа ойлгохгүй сууж байгаа харагдана. Түүний хувьд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой "он сар өдөр"-ийн гаргалгааг асуухдаа "Тэмээ гэхээр ямаа гээд байна" хэмээн тодотгосон нь Ч.Сайханбилэгийн инээд, эгдүүцлийг зэрэг хүргээд авав бололтой.
Мэдээж Ч.Сайханбилэгийн зүгээс түүнд зохих хариултыг өгсөн юм. Тэдний ийн харилцан ярианаас ажиглахад, А.Сүхбат гишүүн улстөрч болох арай л болоогүй байна даа гэсэн "сэвэлзүүр салхи" байнгын хорооны хуралдааны хаа нэгтэйгээс салхилаад ч байх шиг.
Юутай ч А.Сүхбат гишүүний хувьд Ч.Сайханбилэгээс асуулт асуухдаа нэг ч удаа эгцэлж хараагүй төдийгүй хариултыг сонсохдоо ч доошоо харсан, харц тулгарахаас зайлхийсэн байдалтай байсан нь түүнийг асуусан асуултандаа итгэлгүй байсныг илтгээд ч байгаа юм шиг.
Д.Дуулим
Сэтгэгдэл (9)