УИХ-ын чуулган, байнгын хороогоор ирэх оны төсөв, төрөөс баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэж буй. Үүнтэй холбогдуулан Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол улсын сайд асан М.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-2017 оны мөнгөний бодлого өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ямар болсон бол?
-Харьцуулж хэлэхэд хэцүү. Ямар ч байсан мөнгөний бодлогын талаар ийм танилцуулга сонсож байгаагүй. Энэ удаагийн хийж байгаа танилцуулга мэргэжлийн их сайн түвшинд болсон гэж дүгнэж байна. Эдийн засгийг сэргээхэд хугацаа шаардлагатай. Эмчилгээг нэн даруй хийж эхлэх шаардлагатай.
-Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ уналттай байгаа гэх юм. Энэ батлагдсан мэдээлэл үү?
-Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн уналтын цикл ирчихсэн. Тийм хурдан сэргэхгүй байх гэж бодож байна. Саяхан ОУВС судалгаа гаргасан. Тэр судалгаагаар газрын тосны үнэ 2021 он хүртэл 60 ам.доллараас илүү гарахгүй гэсэн. Тэгэхээр газрын тосны үнэ өсөхгүй байна гэдэг нь бусад түүхий эдийн үнэ өртөгт нөлөөлнө. Учир нь энэ бүгд өөр хоорондоо уялдаатай байдаг. Тэгэхээр 2021 он хүртэл уул уурхайн бүтээгдэхүүнийн үнэ сэргэхгүй нь байна шүү гэсэн хүлээлттэйгээр ажлаа хийх хэрэгтэй.
- Станд бэй зөв үү?
-Мэргэжлийн хүмүүсээс буюу хариуцлага хүлээх чадвартай хүмүүсээс нь асуу.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна