МАН-ын бүлэг ”Эрдэнэт”-ийн асуудлыг хэлэлцэж байна
2016/10/25

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас хуралдах байсан ч хойшиллоо.

Учир нь МАН-ын бүлэг хуралдаж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тус бүлгийн хуралдаан тарсаны дараа дээрх байнгын хороод үргэлжлүүлэн хуралдах аж.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин