Гурван дүүрэгт АН, бусад дүүрэгт МАН ялалт байгуулжээ
2016/10/24

Орон нутаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгууль энэ сарын 19 нд болсон ихэнх тойрогт ирц хүрээгүй учир өнгөрөгч амралтын өдөр буюу өчигдөр нэмэлт санал хураалт явуулж сонгуулийг эцэлсэн юм. Энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар нийслэлд АН Баянггол, Баян-Зүрх, Сүхбаатар дүүрэгт ялалт байгуулсан бол МАН бусад зургаан дүүрэгт ялалт байгуулсан байна. 


 

Тодруулбал, Баянгол дүүргийн нийт 41 суудлаас АН-31 суудал, МАН-10 суудал авсан бол, Баян-Зүрх дүүргийн нийт 41 суудлаас АН-22, МАН-19, Сүхбаатар дүүргийн нийт 35 суудлаас АН-19, МАН-16 суудал авчээ.  
Харин Сонгинохайрхан дүүргийн нийт 41 суудлаас АН-2, МАН-39. Хан-Уул дүүргийн нийт 35 суудлаас АН-15, МАН-18 суудал, Чингэлтэй дүүргийн нийт 35 суудлаас АН-6, МАН-29 суудал, Багануур дүүргийн нийт 25 суудлаас АН-0, МАН-25 суудал, Багахангай дүүргийн нийт 17 суудлаас АН-0, МАН-17 суудал, Налайх дүүргийн нийт 25 суудлаас АН-4, МАН-21 суудал тус тус авчээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Mangar huurhiilttei mgl chuud man gartai gaa bhad hezee ch dewchij deewilehguiee zaya muutai nowshnuud hohi nee
    2016 оны 10 сарын 24 | Хариулах
Сонин хачин