Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Энэ удаагийн сонгуулиар 1765 тойргийн мэдээллийг хурдан хугацаанд нэгтгэх боломжгүй байсан. 15 мянган нэр дэвшигчийн мэдээллийг дэлгэц дээр гаргах техникийн боломжгүй байлаа. Сум, дүүргийн ИТХ-ыг зохион байгуулах дээд шатны байгууллага нь сум, дүүргийн сонгуулийн хороо байна гэж заасан байдаг. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо мэргэжил арга зүй талаас нь хангаж оролцох юм. Дүн мэдээг СЕХ нэгтгэхгүй, өргөн барихгүй. Харин хуульд зааснаар сум, дүүргийн сонгуулийн хороо дүн мэдээг тав хоногийн дотор багтаан гаргаж, сум дүүргийн Иргэдийн хуралд өргөн мэдүүлнэ. Нийтэд долоо хоногийн хугацаанд мэдүүлэх юм. Санал хураалтын ажиллагаа дуусаагүй. Зарим хэсгүүд дээр ирц хүрээгүй учраас энэ сарын 23-ны ням гаригт нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалтад саналаа өгөөгүй иргэд оролцоно. Санал өгсөн хүн дахин санал өгөхгүй” гэлээ.

Сэтгэгдэл (1)