Өчигдөр болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн хэмжээнд 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн дүн гарчээ.
Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Харин нийслэлийн 152 хорооны 79 хороон дээр ирц хүрээгүй аж. Иймд нэмэлт санал хураалтыг аравдугаар сарын 23-ны ням гарагт явуулахаар болжээ. Нэмэлт санал хураалтад саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд өгч, дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.

Сэтгэгдэл байхгүй байна