Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар саналаа өглөө
2016/10/19

Монгол Улсын  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нар өнөөдөр Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо Орос, Монголын хамтарсан сургуулийн байранд 11.30 цагаас саналаа өглөө. 

Саналаа өгснийхөө дараа тэрбээр “Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Энэ удаагийн сонгууль  иргэд, хүмүүст хамгийн ойрхон ажиллах төлөөлөгчдөө сонгож байгаа сонгууль юм. Иргэдэд хамгийн ойрхон ажиллаж, хамгийн их зүйл хийх хүмүүсээ сонгох сонгууль болж байна. Нийт иргэддээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг хүсч байна" гэлээ. 

Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгох санал хураалт өнөөдөр 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд саналаа өгөх сонгуулийн насны 2 сая орчим иргэн бий. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин