
Сонгуулийн дүнг тав хоногийн дараа мэдээлнэ
Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаа албан ёсоор эхлээд байна. Сонгуулийн явц өнөө орой 22,00 цагт өндөрлөх юм. Үүнээс хойш тав хоногийн дараа сонгуулийн дүнг мэдээлэх ёстой.
Өөрөөр хэлбэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлнэ гэж хэмээн хуульчилсан. Энэ сарын 24-26-ны дотор сонгуулийн дүн олон нийтэд ил болох юм.
Орон нутгийн сонгуульд 4530 эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж байна
2016 оны УИХ-ын сонгуульд нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 129 нь эмэгтэй нэр дэвшигч байсан. Сонгуулийн үр дүнд 12 эмэгтэй парламентын гишүүн болж, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхээр болоод буй. Тэгвэл Сум дүүргийн ИТХ-ын сонгуульд нийт 4530 эмэгтэй нэр дэвшигч өрсөлдөж байна.
СЕХ-ноос12:30 цагт ирцийн талаарх мэдээллийг өгнө
Сонгууль зохион байгуулахаар 1,765 тойргийн хороо, 2,082 хэсгийн хороо ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд зориулж 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлэн хэсгүүдэд хүргүүлсэн бөгөөд сонгуулийг нийт 13,9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөжээ. Өглөөний 08:00 цагийн байдлаар ахмад настангууд саналаа идэвхтэй өгч байв. Сонгуулийн ирцийн талаарх албан ёсны мэдээллийг 12.30 цагт Нийслэлийн сонгуулийн хорооноос өгнө.
ХУД-ын сонгуулийн хорооны буруутай үйлдлээс болж 13 бие даагч сонгуульд оролцох эрхгүй боллоо
2016 оны 10 сарын 18-ны өдөр нийслэл дэх захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс ХУД-ийн сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчдийг бүртгэсэн” тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ. Учир нь ХУД-ийн сонгуулийн хороо нь сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчин хууль бус ирцтэйгээр бие даан нэр дэвшигчдиийг бүртгэн тогтоол гаргаж, өдөр тутмын сонинд дугаар, огноогүй нийтэлсэн байна. Дүүргийн сонгуулийн хороо нь шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй учраас, 13 бие даагч ХУД-ийн сонгуулийн хорооны хариуцлагагүй байдлаас үүдэн сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байна.
Сэтгэгдэл байхгүй байна