Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэллээ.
Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1,613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7,282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7,282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ.
Сонгууль зохион байгуулахаар 1,765 тойргийн хороо, 2,082 хэсгийн хороо ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд зориулж 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлэн хэсгүүдэд хүргүүлсэн бөгөөд сонгуулийг нийт 13,9 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар төсөвлөжээ. Өглөөний 08:00 цагийн байдлаар ахмад настангууд саналаа идэвхтэй өгч байв. Сонгуулийн ирцийн талаарх албан ёсны мэдээллийг 12.30 цагт Нийслэлийн сонгуулийн хорооноос өгнө.
Сэтгэгдэл байхгүй байна