"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал одоо шалгалтын түвшинд яваа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн амны уншлага болоод байсан эл асуудлыг хууль хяналтын болоод холбогдох байгууллагад шалгуулахаар болж тогтсон. Иргэдийн хувьд хэнийх нь зөв, хэнийх нь бурууг ч мэдэхгүй учраа олохгүй байгаа. Харин улстөрчид гол буруутныг нь эрэлхийлэхийн хажуугаар хэрхэн шийдэлд хүрэхээ ч бодолхийлж байгаа нь лавтай биз.

Ц.Нямдорж ч тэр, Ц.Элбэгдорж ч тэр хэн хэнийгээ буруутгасан тайлбар тавиастай. АН энэ бүхэнд буруутай гэж байхад МАН ч үүрэг оролцоотой гэх. Юутай ч зарим учир мэдэх хүмүүсийн хэлж ярьж буй арай өөр байна.
Тухайлбал, энэ бүхний цаана “Сахал” Д.Эрдэнэбилэг байгаа нь зарим нэг эрх бүхий хүмүүсийг рекитэнд орсон гэж үзэх.
Бүр нэгэн хэвлэлд "Саяханыг хүртэл Баянгол зочид буудлын 4 давхарын жижиг өрөөнд бүгэж байгаад Улаанбаатар спирт гэх компаниа АПУ-д зараад, Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны хувьчлалд оролцсноосоо хойш үлгэр домог мэт яригдах болсон “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн ямар арга замаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг авчихав аа? Тэгээд бас болоогүй оройн хоолондоо уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг, закусканд нь Монголросцветмет нэгдлийг зооглочихлоо. Одоо араас нь МҮОНРТ-ийг хүртэх юм гэв үү?" хэмээн бичжээ.
Харин уншигч та энэ бүхнийг хэрхэн харж байна. Олон утга санаа агуулсан энэ бүх зүйл эцсийн мөчид нэг л зүйл дээр огтолцох биз.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна