УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордны “Сүхбаатар” танхимд “Эрдэнэт”-ийн асуудлаар дахин мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ оны наймдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэт” үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд гэрээ байгуулсан байна. Энэ гэрээнд 2017-2021 он хүртэл буюу таван жилийн хугацаанд шохой нийлүүлнэ гэж заажээ. Гэрээнд урьдчилгаа төлбөр 15 тэрбум төгрөг байна гэж заасан. Гэхдээ урьдчилгаа төлбөрийг жил бүрийн тогтсон сард хийнэ гэсэн байна. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй наймдугаар сарын 25-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Эдгээр гэрээг хуулийн дагуу байгуулсан эсэхийг шалгах ёстой” гэв.

Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна