Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцсэн алба хаагчдыг нэрийг хүргүүлжээ
2016/10/14

Агентлагийн дарга нарыг албан тушаалд нь томилуулах дарга нарын саналыг Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Тэгвэл мөн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан дарга нарын нэрс ч тодорхой болжээ.

Тухайлбал, Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч, тухайн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байгаа иргэнийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцуулдаг бөгөөд Үндэсний хөгжлийн газрын даргад нэр дэвшигч гадаадад албан томилолттой ажиллаж байгаа тул энэ асуудлыг түр хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон байна. Мөн шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан

• Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар,

• М.Отгонбаярыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж,

• Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэрийг томилуулахаар нэр дэвшүүлж Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйд санал хүргүүлжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин