“Эр эм байтугай эрүү толгой салдаг” гэх хэлц орчин цагт “салж нийлэх нь сарын асуудал” гэдэг үгээр солигдоод буй. Олныг оройлон урагшлах учиртай, нийгэмд эерэг хандлагыг мэдрүүлэх өгөгдмөл гэмээр үүрэгтнүүд болох олны танил хүмүүс дунд салж нийлэх явдал дэндүү элбэг болсон ч сайхан мэдээ бас байна. Сайны хажуугаар саар гэгчээр жижиг сажиг асуудлаас болж халуун дулаан гэр бүлээсээ өрх тусгаарлаж, цэцэг дамжсан эрчүүдийн алийг нь тэр гэхэв. Гэхдээ сүүлийн үед цэцэг дамжиж бал бурамд нь ханаж бялуурсан уу төрхөмдөө буцсан эрчүүд ар араасаа хөвөрсөөр. Ийнхүү төрхөмдөө хэн буцаж ямар өрх айл элэг бүтэн амьдралдаа эргэж очсоныг харцгаая.

Ж.Мөнхбат
Архангай аймгаас гаралтай найрагч хархүү Жоржтауны их сургуульд суралцаж төгсөнөөр улс төрийн хаалгыг татаж байсан цаг саяхан. Ёстой л гэрлийн хурдаар улс төрийн босгыг алхсан эрхэм гишүүн маань төрхөмдөө буцсан эрчүүдийг тэргүүлж явна. Учир нь тэрээр УИХ-ын гишүүн болсон даруйдаа анхны амьдралынхаа хань, охин хоёр дээрээ эргэж очсон гэдэг. Түүгээр ч барахгүй гишүүний суудалдаа суусан даруйдаа шинэ хүнээ өлгийдөж авч давхар давхар баяр зэрэг тохиосон гэдэг.
Анх гэргий, охин хоёроосоо туурга тусгаарласан тэрбээр МУГЖ Т.Баясгалантай тун чиг халуухан романс үүсгэж явсан зузаан намтартай. Дуулиант романсынхаа дараа Ж.Мөнхбат зэгзгэр, гуалиг Цолмон хэмээх бүсгүйтэй “Алтан сарнай” наадмын улаан хивснээ хөл тавьж хэсэг хугацаанд хамтын амьдралаа эхлүүлсэн гэвч дахин бүтэлгүйтсэн. Ийн дурлал, дарсгүйгээр яруу тансаг шүлэгээ уншиж үл чадах яруу найрагчидынхаа уламжлалаар Ж.Мөнхбат дахин дурласан нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол гишүүний нүдний цөцгий мэт хайрладаг ганц охинтой жиг ургуулсан явдал. Энэ романс нууц хэрнээ нэлээдгүй хугацаанд явсан эрхэм гишүүний эцсийн сонголт анхны гэргий, охин хоёр байсан бололтой. Ямартай ч цэцэг дамждаг эрвээхий нарын адил олон арван сайхан хүүхнүүдтэй хайр дурлалын романсаа хэлхэж явсаны эцэст анхны амьдрал нь түүнд нандин байсан бололтой төрхөмдөө буцсан нь энэ.

Б.Баатар
Бүтэн он дамжсан дуулианы эзэд найруулагч Б.Баатар, П.Анужин нар яахын аргагүй мөн. Гурвалжин, дөрвөлжин дурлалын хэлхээ үүсгэж эцэс сүүлдээ өөрсдөө орооцолдсон тэд өнөөг хүртэл асуудалаа шийдээгүй яваа гэнэ лээ. Ажил алба, хувийн харилцаагаа хольж сольсон тэд эцэс сүүлдээ хэд хэдэн гэр бүлийг салгаж сарнихад хүргэсэн. Энэ бүхэнд ганц үг газар гээгээгүй ирсэн Ч.Ундрал гэнэт хувийн амьдралынхаа талаар хэвлэлд ярилцлага өгч олны цочроосон явдал саяхан.

Гэтэл цахим сүлжээгээр өөрийнх нь алдагдсан бичлэг цацагдсан П.Анужин ганц Б.Баатарыг гэр бүлээс нь салгаагүй дахин нэг залууг гэр бүлээс нь салгах дээрээ тулсан нь батлагдсан ч тэр бүхнийг ажрихгүй УИХ-ын сонгуульд өрсөж өвдөг шороодсон харамсалтай явдал болж өнгөрсөн. Гэвч энэ бүх романсын эцэст Б.Баатар анхны эхнэр нандин хайрынхаа эзэн Ч.Ундрал дээрээ эргэж очин хүүтэйгээ гурвуулаа аз жаргалтай амьдарч байгаа сураг дуулдана лээ. Түүгээр ч барахгүй амьдралыг бусниулсан П.Анужингаас ажил хэрэг, амин хувийн гээд бүхий л харилцаагаа тасалж төрхөмдөө буцсанаа ил тод цахим сүлжээгээрээ дамжуулан илэрхийлсэн нь энэ.

Бу.Жаргалсайхан
Бүхий л талаараа сонин содон ярианы сэдэв байсаар ирсэн эрхэм Бу.Жаргалсайхан ноёнтон төрхөмдөө буцсан эрчүүдийн тэргүүлэгч нь гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй л байх. Монголын хамгийн олон эхнэртэй эрчүүдийг, хамгийн олон хүүхдүүдтэй алдарт аавуудыг манлайлж ирсэн энэ эрхэм албан ёсны эхнэр дээрээ эргэж очсон нэгэн.

Түүний анхны амьдралынх нь эзэн Энхтогтох хэмээх эрхэмсэг бүсгүй бий. “Буян кашмер”-таа дизайнер хийхээс гадна энэ компанийн ноён нуруу нь болсон бүсгүй. Түүний дараа нэгэн орчуулагч бүсгүйтэй дахин дуучин бүсгүйтэй хайрын гурвалжин үүсгэсэн тэрээр анхны амьдралаа илүүд үзсэн гэдэг. Өтлөх насанд хэн хамгийн их түшиг тулгуур болж байна тэр бүхнээ барааддаг жамтай юм хойно эрхэм Жаргалсайхан гуайд эцсийн мөчөд төрхөмдөө буцсан нь зөв шийдвэр гэдгийг хэнээр ч хэлүүлтгүй мэдсэн буй за.

Ч.Бат-Эрдэнэ
Дуучин болсон даруйдаа оддын өвчин тусаж гэр бүлээсээ өрх тусгаарлаад байсан гэгддэг МУГЖ Ч.Бат-Эрдэнэ өдгөө усанд хаясан чулуу аятай л сураг алдараад буй. Бүр дуучин гэдгээ ч мартчихсан явна уу хэмээн ам дамжин яригдаж байгаа гавьяат маань эхнэр хоёр хүүхэд дээрээ эргэж очин амар жимэр ажин түжин амьдарч байгаа сурагтай. Анхны амьдралдаа хэсэг хугацаанд цэг тавих болсон гол шалтгаан түүний хамтрагч дуучин Оюумаа. Хамтын амьдралаар багагүй хугацаанд амьдарч байсан хос дуучид хувийн харилцаанаасаа болж хоёр тийш болж дахин нэг тайзнаа зэрэгцэн зогсох хориотой “кноп” дарагдсан. Ийн уран бүтээл болоод хамтын амьдралынхан хамтрагч дуучин Оюумаагаасаа албан ёсоор салж өөрийнхөө зам мөрийг хөөсөн Ч.Бат-Эрдэнэ өнгөрсөн жил албан ёсны гэр бүл дээрээ очсон гэнэ лээ. Ийнхүү төрхөмдөө буцсан эрчүүдийн тоог нэгээр нэмж цаашлаад Монголын нэгэн өрх айл элэг бүтэн болсон явдалд үнэнч фэнүүд нь халуун алга ташин баяр хүргэх нь дамжиггүй ээ Бат-Эрдэнэ минь.

Э.Нандинзүрх
Үе тэнгийнхээ биш үе мултарсан эрчүүдтэй хэлэлцэж тохиролцсон юм шиг хэлхэлдэж байгаад нэр холбогдчихдог П.Анужингийн дайралганд өртсөн Э.Нандинзүрх гэн энэ эр ёстой л гэрлийн хурдаар олонд танигдсан. Түүгээр ч барахгүй П.Анужингийн хүүгийнх нь эцэг гэж хардуулж байгаа Э.Нандинзүрх эцсийн дүнд гэр бүлээ сонгосон явдал. Найруулагч Б.Баатараас харилцаагаа салгасан даруйдаа дахин өөрөөсөө хэд дахин дүү Э.Нандинзүрхтэй нэр холбогдсон П.Анужин хайр дурлалынхаа талаар хэвлэлд ганц үг унагаагүй. Харин Э.Нандинзүрх нэр холбогдсон эгчмэд эгчийгээ биш ээж шигээ болсон эхнэрээ сонгож хоёр хүүхэд дээрээ эргэж очсон талаар хавь ойрынхон баяр талархалын нулмистайгаар ам уралдан хэлж буй. Энэ бүхний эцэст гэр бүл гэдэг юугаар ч солишгүй үнэ цэнэтэй зүйл гэдгийг мань хоёр эр мэдсэн гэмээр зэрэг шахуу гэр бүлдээ очсон сонин тохиолдол болсон юм.
Эх сурвалж: www.grandnews.mn
М.Сонор
Сэтгэгдэл (33)