АН-ын бүлгээс Засгийн газрын 100 хоногийн ажлын үр дүнг дүгнэж мэдээлэл хийсэн нь өчигдрийн бас өнөөдрийн онцлох сэдэв болоод байна. Учир нь тэд “Мэргэжлийн Засгийн газар нь төрийн албанд халаа, сэлгээг өрнүүлэн “төрлийн” томилгоог хийж олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халсан. Дэд сайдуудын орон тоог нэмж “Шилэн данс”-ыг зогсоосон. Эрх мэдэлгүй, тоглоомын мэргэжлийн бус Засгийн газар өмнөх парламентын үед эсэргүүцэж байсан, сонгуулиар иргэдэд амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна. Түүнчлэн Олон улсын Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт л хамрагдахгүй бол болохгүй байгаагаа ярьж, гадаадын банкуудыг Монголд оруулж ирж, эдийн засгаа сэргээх бодлого баримталж буйгаа хямрал гэдэг үгээр тайлбарлан төсөв хүнд байна гэсэн атлаа дэд сайдууд ба түүний ажлын алба нэртэй туслах, жолооч нарыг дахин бий болгож, найман гишүүн “давхар дээлтэй” ажиллаж байна. Түүнчлэн өрийн таазыг бодитойгоор нэмж 2020 он гэхэд ДНБ-ий 80 хувьд хүргэхээр төлөвлөсөн нь улс үндэстний тусгаар байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрээд байгаа” гэсэн юм.

Мөн өмнөх дөрвөн жилийн Засгийн газар 100 хоногт ямар ажлууд хийснийг одоогийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажилтай харьцуулжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна