АН-ын засгийн үед сайд хийж байсан нөхөд шалгуулна
2016/10/12

-Хуучин Засгийн сайдууд болох Б.Болор, Л.Пүрэвсүрэн, Д.Эрдэнэбатыг хоморголон шалгах нь-

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг Ч.Сайханбилэг хувьдаа завших гэж байна гэдэг сүржин мэдэгдлийг МАН-ын нэр бүхий хүмүүс хийж байв. Тэднээс арай урьтаж МАХН-ын дарга Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ нар сонгуульд бүгдээрээ анхаарал хандуулсаныг ашиглаж Эрдэнэтийн хувийг хувьчилж байгааг эсэргүүцэж байна хэмээж байсан.

Энэ асуудал саяхныг болтол маргаан дагуулсаар ирсэн. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэж үзэв.

Ингэснээр тухайн үеийн Сангийн сайд Б.Болор, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарыг шалгаж эхлэх гэнэ. Үүгээр зогсохгүй  уг асуудлаар гаргасан өмнөх Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг ч шалгуулах аж.

Ямартаа ч Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын зүгээс хуулийн байгууллагаар бүх асуудлыг тодорхой болгосны дараа нааштай шийдвэрлэх гарцыг эрэлхийлье хэмээн үзэж байгаа бололтой.

Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар хэн юу гэж хэлснийг доорх линкээр уншина уу. 

Холбоос http://www.grandnews.mn/content/read/72427.htm

Д.Дуулим

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (1)

  • ЗОчин
    Чадах болов уу. Нэг л итгэхгүй байх чинь. Уг нь ингэж шалгах нь зөв л дөө. МАнай улс дээрээсээ доороо хүртлээ хариуцлага тооцдоггүй болохоор чадахгүй л байх даа бодогдоод байна даа.
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
Сонин хачин