О.Магнай: МАН-ын дарга нарын садан төрлүүд удирдах албанд томилогдож байна
2016/10/11

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-ын дарга асан О.Магнай Засгийн газрын 100 хоногийг угтуулан, хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын 100 онцлох үйл явдалд сайн сайхныг танилцуулдаг хэдий ч харамсалтай нь өнөөдөр сайн сайхан зүйл алга. Засгийн газрыг удирдах баг бүрдүүлэлтэд цэвэр ах дүү, амраг садангууд цуглаж байна. Бидний судалгаагаар удирдах албан тушаалд томилогдсон нийт албан тушаалтны 70 орчим хувь нь УИХ-ын гишүүд болон МАН-ын дарга нартай ямарваа нэг садан төрлийн холбоотой байгаа нь харагдлаа. 

Энэ бол жирийн ард иргэдэд өсч дэвжих, албан тушаал ахих боломж ирэх дөрвөн жилд байхгүй гэдгийг харуулж байна. Бид Засгийн газрын хуралдаан бүрийн тэмдэглэлүүдтэй танилцсан. Яг одоо ийм ажил хийлээ гэсэн зүйл болоогүй. Нэг удаагийн Засгийн газрын хуралдаан дээр дунджаар 2-3 ажлыг зогсоосон гэсэн судалгаа гарч байна. 100 хоногийн дотор бүх зүйл сайхан болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ 100 хоногийн дотор зөв зүг чигийг чиглүүлж болдог уу гэвэл болдог. Монголын ард түмэн ч гэсэн үүнийг хүлээж байсан байх. Харамсалтай нь, ийм зүйл болсонгүй. Хамгийн сүүлд албан тушаалтны гэмт хэрэг, авлига гэдэг шүдний өвчин болсон зүйлийг арилгахын тулд яаж тэмцэх талаар ямар ч бичиг баримт гарсангүй. Мөн өнөөдрийн эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах тухай төлөвлөгөөгөө энэ 100 хоногийн хугацаанд гаргаж чадсангүй" гэлээ. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (2)

  • zochin
    yadgiim be magnai,turshlagatai uls turchdiin ah dvv nar hiij l baig,ah nariinhan turshlaga haachih ve dee,bitgii ilvv yumand sanaagaa chilee,magnaigiin huvid duugvi shig bhaa bod.....................ilvv hoshuu hvzvv oroono gej baidag yum shvv,hoshuugaa tat.odoo turiin alba magnai gej gudamjnii ervv batsaand yamar ch hamaa bhgvi
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Энэ даравгар АН үед төрийн албыг төрлийн алба болгож байхад дарвалзаж байхгүй яасан новш бэ хэмжээндээ дарвалзаж бай новш
    2016 оны 10 сарын 11 | Хариулах
Сонин хачин