Хотын томилгоо “Номин талст” хамтлагийн гишүүд даргын албан тушаалд очсоноор үргэлжилж байна. Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа нар томилогджээ.
Мөн Нийслэлийн Тээврийн газрын даргаар Д.Отгонбаатар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар н.Ариунбаяр, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ"-ний даргаар н.Баярсайхан, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар М.Дэлгэрэх, Нийслэлийн Боловсролын газрын даргаар Ж.Гантулга, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар М.Ганбаатар, Ус сувгийн удирдах газрын даргаар Ц.Төрхүү, Монголын хүүхдийн ордны даргаар Б. Цэнгэлмаа, "Монгол наадам цогцолбор" орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын даргаар М.Энхболдын багт ажиллаж байсан н.Чинзориг нар тус тус томилогджээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)