Дөнгөж л төвхнөж байгаа шинэ гишүүдтэй Их хуралд дүрээ хуваарилаад эхэлчихсэн гээд л бодчих. Энэ хүн бол “Өнөр бүл”-ийн Цэрмаа. Албан ёсны иргэний үнэмлэхний нэр нь М.Билэгт. Үргэлж өндөр өсгийт дээр гунхан залуу охидыг ичээгээд байхаар нь өхөөрдөж өгсөн нэр гэнэ. Бас л ганган гэж жигтэйхэн хүн байгаа биз. Цэрмаа өсгийгөө хугалвал мэдээж Их хурал ангиас нь бариад гуталчин гүйх Гармаа олон биз. Юун төлөө эрчүүд нь олон билээ. М.Билэгтийн хувцаслалтын стиль ингээд л эхнээсээ “алаад” эхэллээ. Ангийн охид нь нэлээд мэрийлттэй хандахгүй бол арчуулах нь байна шүү. Мэдрэмж байхад нас ер нь юу юм бэ, май чи гэсэн шиг бардам алхаж явна даа.
Сэтгэгдэл (18)