"Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн өчигдөр тус үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал, татвар төлөлтийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх Энэ үеэр "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар Д.Ганболд томилогдсон тухай мэдээлэв.
Да.Ганболд нь өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдал хүлээж байсан. ""Оюутолгой"-н ТУЗ-д Монголын 34 хувийг төлөөлдөг Да.Ганболд, Б.Бямбасайхан Ч.Отгочулуу нар жилд 100 мянган долларын цалин авдаг. Мөн тэд "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс-Оюутолгой" компанийн захирлынхаа хувиар төрөөс өндөр цалин сард авдаг. Тэд дээрх авдаг мөнгөндөө Монголыг худалдаж байна. Тэдний авч байгаа бүх мөнгөний 34 хувийг бид өндөр хүүтэй зээлээр төлж байгааг мартаж болохгүй. Тэд төслийн өндөр зардалд хувь нэмрээ оруулж байна!. Энэ гурвыг буцааж татах асуудлыг тавих болно" хэмээн өнгөрснө онд УИХ-ын гишүүн асан Г.Уянга хэлж, шүүмжилж байв. Улмаар 2013 оноос хойш "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Да.Ганболдыг өнгөрсөн сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)