Гурван яамны ТНБД нар томилогдлоо
2016/10/06

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд гурван яамны ТНБД болоод нийт 11 удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Шалгаруулалтад оролцсон иргэдийн дүнг төрийн албаны зөвлөл  өнгөрсө долоо хоногийн баасан гаригт хэлэлцэж, томилгооны саналаа засгийн газарт хүргүүлээд байсан. Энэ дагуу өчигдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Баярсайханыг БСШУСЯ-ны, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин