Эрдэнэт үйлдвэрийг хувьчилсан гэх асуудал өнөөдөр нийгэмд дуулиан дэгдээгээд буй. Гэтэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг луйвардаж авсан гэх асуудлаар мэдэгдэл хийх үеэрээ “Сангийн сайд асан Б.Болор хоёр тушаал гаргаад л “Эрдэнэт” үйлдвэрийг ганцхан хүний мэдэлд шилжүүлсэн” гэж хэлсэн нь гал дээр тос асгасантай адил зүйл болсон.
Тэгвэл Сангийн сайд асан Б.Болор өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой уулзаж, зарим асуудлыг ярилцсан юм. Чухам юу ярилцсан талаар тодорхойгүй ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалыг алгасаж яриагүй нь ойлгомжтой биз .
Ямартаа ч тэд нилээн удаан ярилцаж суусан юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна