УИХ дахь Ардчилсан намын бүлэг даваа гаригт хуралдсан боловч сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй. Бүлгийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн билээ. Харин өнөөдөр Төрийн ордны "А" танхимд УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан болж байна. Хурлаар 2017 оны Төсвийн тухай болон орон нутгийн сонгуулийн тухай асуудлаар санал солилцож, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм.

Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна