Өнөөдөр ТНБ-ийн дарга нарыг томилж магадгүй
2016/10/05

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Уг хуралдаанаар гурван ч яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилох мэдээлэл байна.

Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу өнгөрсөн есдүгээр сарын 27-28-нд Төрийн албаны зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын, Увс, Хэнтий аймгийн Тамгын газрын даргыг тодруулах сонгон шалгаруулалт зохион байгуулсан юм. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлдсөн. Эдгээрээс хамгийн өндөр оноо авсан Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд томилуулахаар, мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн, Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус, тус томилуулахаар Төрийн албаны зөвлөлөөс нэрийг нь Засгийн газарт хүргүүлсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин