Аравдугаар сарын 19-нд болох сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж аваад байгаа билээ.
Нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэг 41 мандаттай. Тэгвэл энэ удаагийн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд тус дүүрэгт дүүргийн Ардчилсан намын болон Засаг дарга Д.Пүрэвдаваа Улиастайд нэр дэвшиж байгаа юм байна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ дүүргийн 27 дугаар хороонд буюу Дарь-Эх нэр дэвшчээ. Харин “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг /Бажи/ дүүргийн 18 дугаар хороонд нэр дэвшихээр болж, нэр дэвшигчийн үнэмлэхээ гарджээ.

Д.Ундрах
Сэтгэгдэл (2)