УИХ-ын Тамгын газрын орон тоог цөөлжээ
2016/09/28

        Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан шинэ бүтцээр Тамгын газрын нийт орон тоог 10 хувиар бууруулжээ. Ингэснээр Улсын Их Хурлын Тамгын газар өмнө нь 8 хэлтэс, 1 төв, нийт 197 орон тоотой ажиллаж байсан бол шинэ бүтэц, зохион байгуулалтаар 7 хэлтэс, нийт 178 орон тоотой ажиллахаар болж байгаа аж. Улсын Их Хурлын Тамгын газар нь Улсын Их Хурал, түүний гишүүд, Байнгын, дэд, түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй. 

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин