Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж буй содон “зочид”
2016/09/28

Жил жилийн сонгууль их сонин, содон, сонирхолтой зочдоор хүрээгээ тэлэх болжээ. Тэр дундаа энэ жилийн УИХ болон аймаг нийслэлийн сонгууль өнгөрсөн удаагийн сонгуулиудаас ялгарах зүйл ихтэй, их л өвөрмөц болсон. Үр дүн ч анхаарал татахуйц болж өнгөрсөн.

Тэгвэл одоо сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болох гэж байна. Орон даяар ирэх сарын 19-нд явагдана.

Гэтэл энэ сонгууль мөн л сонин содон зодчоор дүүрэн байх шив. Тодруулбал,  Баянзүрх дүүрэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энхийг сахиулагч хүү Э.Эрдэнэ, “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг буюу Баажи нар нэр дэвших гэж байна.  Мөн бусад дүүрэгт Р.Гончигдоржийн хүү, М.Энхболдын охин өрсөлдөж буй талаарх мэдээлэл байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг  өвөө болгосон Э.Эрдэнэ түүний хоёр дахь хүү. Тэрбээр АНУ-ын “Drexel University”-д биологийн чиглэлээр суралцаж төгсөөд “Монос” группт ажилладаг байсан гэнэ.

Э.Эрдэнэ АН-д гишүүнээр элсээд удаагүй бөгөөд улс төрийн замналаа ийнхүү эхлүүлж байна. Түүний талаар олон нийтийн зүгээс баян айлын “цодгор” хүү шиг зан гаргасангүй хэмээн ихэд ам сайтай байгаа юм.  Нөгөөтэйгүүр АН-ын хувьд Баянзүрх дүүрэг “хар тойрог” гэсэн тодотголтой байгаа. УИХ-ын сонгуулийн үеэр энэ тойрог дээр  нэр дэвшиж өрсөлдсөн Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Эрчим хүчний сайдтайгаа хамт багаараа өвдөг шороодож байсан удаатай. Тиймээс Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнийг энэ тойрогт нэр дэвшиж байгаад ойр дотных нь найз нөхөд сэтгэл дундуур байгаа сурагтай.

Харин дараагийн хүн бол “Люмино” хамтлагийн дуучин Баажий. Нью-Йорк, Парис, Лондон хотын гэрэлтүүлгийг хийсэн “Филипс” компанийн дэмжлэгтэйгээр төв талбайг гэрэлтүүлэх ажлыг хийнэ гэж ард түмний чихэн дээр цэцэг ургуулсан “Сентино лайтинг” компани Баажийгийнх.

Дэлхийн томоохон хотын хэмжээнд хүрэхүйц гоё гэрэлтэй болдог хэрэг гээд 2013 оны төсөвт гурван тэрбумыг суулгасан байдаг. Тэгээд төрийн энэ сайхан зөөлөн хоолыг Баажи буюу Б.Батхишиг захиралтай “Сентино лайтинг” компани авсан. Гэвч шинэдэж, туршлагагүйтээд тус компанийнхан энэхүү зөөлөн хоолыг чимээ шуугиангүйхэн идэж чадаагүй юм. Тухайн үед багагүй асуудалд өртөж, хэвлэлээр нэг “Ванга” хүртэж байсан.

АН-ын туршлагатай лидерүүдийн нэг Р.Гончигдорж Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг хэмээх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд гадаада боловсрол эзэмшсэнээс гадна, хүмүүжил сайтай гэдгийг ойр тойрныхон нь ярьдаг. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Эрдэмхишиг гэх математикийн сургууль төгсөөд “Pennsylvania”-ийн “Lehany”-ийн их сургуульд суралцсан эрдэм мэдлэгээрээ толгой цохих хүү нь сонгуульд нэр дэвшиж байгаа гэх.

Мөн МАН-ын дарга М.Энхболдын охин Э.Хуланг дэвшиж байгаа гэх мэдээлэл ч байна. Түүний хувьд гадаадад хуулийн сургууль төгссөн, СХД-ийн НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нөхөртэй. Өөрөөр ч СХД-ын НАМЭХ-ны тэргүүн Э.Хулан.

Ийгл телевизээс ажлын гараагаа эхлүүлж, Херо энтэртайнмэнт студын бүтээл "100 чухал сэдэв" зэрэг нэвтрүүлгүүд дээр амжилттай ажиллан олны танил болсон сэтгүүлч Э.Дөлгөөн энэ удаа Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болж өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан байна. Дөлгөөн БГД-ийн 7-р хороонд нэр дэвших аж.

"Монгол HD" телевизийн дэлгэцээр гарч эхэлсэн цагаасаа үзэгчдийн талархлыг хүлээх болсон нэвтрүүлгүүдийн нэг бол "Ардын буйдан" нэвтрүүлэг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд тус нэвтрүүлгийн оролцогч Б.Батбаатар нэр дэвшиж байна. Түүний тухайд Баянгол дүүргийн наймдугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөх аж.

Д.Дуулим
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (7)

  • Зочин
    урлагийнхан Нараадаа баярла Та нарт зам гаргаж өгсөн бүсгүй Хэнч ингэж зориглоогүй
    2016 оны 09 сарын 29 | Хариулах
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • poahahaha
    kutsdagiim be,hahahaha
    2016 оны 09 сарын 28
  • Зочин
    мэлгэр энхболдын охин гэж нэг сайхан бэст буйданархуу юм бна уу даа гахх гахх
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
    • poahahaha
      kutsdagiim be,hahahaha
      2016 оны 09 сарын 28
  • зочин
    Энэ элбэгдорж балай эргүү амьтан байна доо. Хүүгээ ажил хийлгэж мөнгө олуулж сургахын оронд улс төр хийлгэж сайхан амьдрах замыг нь зааж өгчээ. Эцэг нь эргүү балай юм чинь хүүхэд нь адилхан амьтан байж л таараа.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Soongo
    Хичнээн ерөнхийлөгчид дургүй ч хүүг нь бол дэмжнээ, боловсролтой хүү байна, аавынхаа худлаа гошгоруулдаг, хуурамч дүр эсгэсэн занг дуурайгаагүй байх аа, ээж нь мундаг эмэгтэй байгаа шүү, амжилт хүсье
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Эднийг дэмжинэ ээ.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
Сонин хачин