МАН-ыг засгийн эрх барих бүрийд томоохон бялуу хүртдэг Д.Баярсайхан
2016/09/24

АН-ыг засаг барьж байх үед “Төрийн албыг төрлийн алба болголоо” гэх шүүмжлэл нэг хэсэгтээ л газар авч байсан. Тэр дундаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас эхлээд нэр бүхий эрхмүүдэд энэ дайралт их ирсэнийг бүгд мэдэж байгаа.

Гэтэл засаг солигдлоо. Юу ч өөрчлөгдсөнгүй. Харин ч даамжирлаа. Ураг төрлийнхөө хүнийг дээд албан тушаалд томилох, энд тэндэхийн газар хэлтсийн дарга болгох явдал газар авч эхэллээ. Ашиг сонирхолын зөрчил үүсгэж болохуйц нөхөд төрийн албанд шургалж байхад хэн ч хяналт тавьж чадахгүй байна. Ил тодоор нэрлэчих сөрөг хүчин ч алга. 

Монголын мөнгөний авдар дээр заларсан МАН-ын хунтайж нар

Тухайбал, Томчуулын хүүхдүүдийн ажлын гараагаа эхэлдэг талбар нь Монгол банк болж байх шиг. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр өнгөрсөн дөрвөн жилд ажилласан. Тэгвэл түүний араас УИХ–ын даргын хүү Э.Анар, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг нар төв банкны зөөлөн суудалд тухалсан.

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү С.Баттүшиг томилогдсон бол Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирлын албан тушаалыг МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анарт өгөв.  МАН-ын нөлөө бүхий хоёр эрхмийн хүүхдүүд Засаг солигдмогц ийн Монгол банкинд томилогдсон нь олон ч хүнийг гайхшруулаад байна.  

Төв банкны зүгээс С.Баттүшигийг Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр томилсон үндэслэлээ “Бизнесийнхний өмнө тулгарч буй бэрхшээлийг мэдэж байхын тулд төлөөллөөс нь багтаасан” гэж тайлбарласан. Харин  Э.Анарын албан тушаал ахисныг улстөрчид эцгийнх нь карьертай холбож  тайлбарлах төдийхнөөр өнгөрөөв. 

Буянтай гэхээсээ илүү баян эцгийнхээ хурааж, хуримтлуулсан их хөрөнгөөр эрх мэдэлд хүрэхээр дугаарлаж зогсоо хундан цагаан хунтайж нарын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг Б.Баттүшиг, Э.Анар нарын томилгоо гэрчилж байна.

  МАН-ыг засгийн эрх барих бүрийд томоохон бялуу хүртдэг Д.Баярсайхан

Уурхайн ашиглалтын инженер, эрхзүйч мэргэжилтэй хүн Төрийн банкны ерөнхий захирлаар очлоо. Тодруулбал, Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр гэх нэрийдлээр Д.Лүндээжанцан гишүүний дүү Д.Баярсайхан ийн Төрийн банкны захирлын албан тушаалд суув. 

МАН Засгийн эрх барих бүрийд түүнд томоохон “бялуу” хүртээж ирсэн. Тухайлбал, 2008-2012 оны парламентаас Д.Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилсон бол З.Энхболдын танхим түүнийг хариуцлагагүй ажиллаж байна гэж үзэн 2014 онд чөлөөлж байсан юм.  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан ойрын төрлийн хамаатан дүүгээ чирсээр явааг улс төрийн хүрээнийхэн аяга цайны хачир болгон ярьсаар өдий хүрсэн. 

Өнөөгийн улс төрийн их гарын тоглогчдын нэгД.Лүндээжанцан гишүүний хамгаалалтанд байдаг энэ азтай эрийн олон нийт их ам муутай байна. 

Д.Баярсайхан нь Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллахдаа нэлээд будлиан хутгасан гэгддэг. Тэрбээр Анод банкны алдарт гурваас чамгүй шан хүртэж хувьцаа гаргах зөвшөөрөл өгсөн хэрэгт сэрдэгдэж байсан юм.

Б.Саранчимэг гишүүн ээ УЛС ТӨР ГЭР БҮЛИЙН БИЗНЕС БИШ

“Дүнжингарав” худалдааны төвийн эзэн, УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Б.Наранхүүгийн төрсөн эгч, УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Б.Саранчимэгийн нөхөр  “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга боллоо.  Тэрбээр холбооны инженер мэргэжилтэй, нийслэлийн гаалийн газарт ажиллаж байсан нэгэн.  Өнөөдрийн миний сайн сайхан яваа нь миний ханьтай салшгүй холбоотой гэж Б.Саранчимэг гишүүн нэгэнтээ ярьж байсан. Гэвч түүнийг ард түмэн өнөөдөр зэмлэж байна. Нөхрийгөө өндөр албан тушаалд суулгалаа гэсэн мессеж ч явж байна. Нөгөөтэйгүүр Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Засгийн газрыг танил тал, найз нөхөд, ураг садны томилгоо хийж байгаа явдлыг бүр хурцатгасан гэж ч шүүмжилж байгаа юм. 

УИХ-ын дарга М.Энхболдыг л тойрон эргэлдэж буй томилгоо л гэхэд ганц хүүгээр нь тогтохгүй  Эрүүл мэндийн сайдад томилогдсон А.Цогцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд болсон Л.Бямбасүрэн зэргээр үргэлжлэх бололтой. Гэхдээ А.Цогцэцэгийн тухайд Нямаагийн Энхболдын худ гэдгийг зарим эх сурвалж хэлдэг.

Түүнчлэн, хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хүү Гадаад харилцааны яамны ТЗУГ-ын дарга, Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч НДЕГ-ын дэд дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү Батлан хамгаалах яаманд газрын дарга, хотын мэр Су.Батболдын туслах нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга болсон гэх мэдээлэл байна.

Юутай ч эрх баригчдын эрээ цээргүй томилгооны асуудал  бидэнд хамаагүй байж болох ч цаана нь улс орны эрх ашиг гэж байгааг ямагт тэдэнд сануулах нь иргэдийн үүрэг. Тиймээс ч томилгооны асуудлыг иргэд анхааралтай ажиглаж байна. Гагцхүү сөрөг хүчин болоод зогсож, зогсоож чадахгүйд л учир оршино.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл (12)

  • zochin
    tub aimgiin erdene sumiin zasag darga tanil talaa ajild abch bn gesen
    2017 оны 03 сарын 30 | Хариулах
  • ард түмэн
    Эд нар шударгаар амьдралаа авч явж чадахгүй учраас ийм зүйл хийж байгаа. Өөрөөр амьдрах амьдралын чадваргүй юмдаа. Ганц чадах зүйл нь төрөөс бидний мөнгийг хулгайлах.
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин
    Өрөвдмөөр хүмүүс шүү
    2016 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Арай хэрээс хэтэрч байнадаа,одоо тэгээд яалтайч билээ,бид сонгосон шүүдээ.Урьд нь ингэж халж байсан одоо хариугаа авнаа гээд хал цэргүүд шиг дайраад байх хэргүйл юмсан,Сайн юмны эхлэлийг өөрсдөөсөө эхэл гэж ард түмэн сонгосон гэж бодож байна.
    2016 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин
    АРДЧИЛСАН НАМ БАС Л ИНГЭЖ ХАЛЖ БАЙСАН ШҮҮДЭЭ.
    2016 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин
    ардчилсан нийгэм нэрийн дор байнга төрийн эрх барьдаг цөөхөн луйварчдын баг монголыг сөхрүүлж байна 2 намын цөөхөн хэдэн эрхмүүдийн гараар монголын хувь заяа тоглогдлоо Ард түмэн эдгээр хүмүүсийн төрийн эрх барьж байх хугацаандаа олсон хөрөнгийг нь хурааж зохих шударга шийтгэл ногдуулахыг хэзээ ч сөхөх болно Хэрэг хуучирдаггүй үгтэй Оффшор данстангууд болон нийтийн хөрөнгөөр баяжигчидаас хариуцлага нэхэх өдөр ирнэ Тэр болтол амар тайван идэж мөнгөн дээрээ зодолдож бай даа
    2016 оны 10 сарын 07 | Хариулах
  • Адар
    Социализм муу байгаагүй ээ. Гэхдээ Алтанхуяг шиг хүргэн дүүдээ 5 тэрбумыг бэлэглээгүй шүү.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • зочин
    ард түмэн өөрсөдөө сонгочихоод, хариуцлагагүй сонголт хийчихээд одоо дөрвөн жил яах ч арга байхгүйштэй харин одоо иргэдийн төлөөлөлөө олигтойхон хийх л болждээ МАН харин ч нэг дураараа дургиж байх шиг зарим үед буцаад социализм ч ханхалж байх шиг
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • z
    uursduu teneg songolt hiicheheed ynd buhimdaad baigaa yum mongol yosond hohi gedeg yum t
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    4 jil ch yu yugui l ungurnu , munhiin yum shig bitgii MAN hartaad baidaa, dahij ta nariig uurd gargahgui bhaa ard tumen, AN bas arai judagtai bjee, heleh horigloh hun bhgui gesen shig l ih durgij bnda udahgui ee ta nar
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    2020 ОНД ТА НАРЫГ БАЙРАНД НЬ ТАВИНА ДАА.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    ene luivarzid ene xorvood izij emeej amidarz suraasai daa.ter AH-uun novshnuudaa ta nar yu xiigeed baigaa ym be xelj yrij boliulaazee6
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
Сонин хачин