Үйлэнд уран, үгэнд цэцэн Г.Эрдэнэчимэгтэй учрах мөч

“Grandpedia” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголчуудын сонирхлыг хэзээ үргэлж татаж байдаг нэгэн бүсгүйг онцолж байна. Энэ бол УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг гэгддэг түүнийг үндэсний ахуй соёлоо сэргээхэд өөрийн хувь нэмрээ оруулж буйг бид бүхэн мэднэ.  Задгай энгэрт өмсөж, загварын тайзнаа алхаж байсан энэ бүсгүйг чухам юу монгол ахуй руу хөтлөв. Урлагийн хүнтэй толгой холбосон ч улстөрчийн гэргийн хүндхэн үүрэгтэй учран золгосон энэ л бүсгүйн сонирхолтой мэдээ мэдээллийг унших тэр л боломжийг эрхэм таньд олгоё.

Оюутны ширээнээс МИССИЙН ТИТЭМ

Дуучин Г.Эрдэнэчимэг Архангай аймгийн Булган суманд 1984 оны наймдугаар сарын 26-нд Гантөгсийн гэрт мэндэлжээ.  Айлын гурав дахь охин бөгөөд хоёр эгчтэй, нэг дүүтэй. Аймгийн төвд хичээллээд зуны амралтаа авангуут гэрээрээ зусланд гарч үхэр, малаа хариулж зуны гурван сарыг өнгөрүүлдэг байжээ. Өглөө босоод айраг уучихаад хурга тугалаа гаргаж, хот хороогоо цэвэрлэнэ. Түүний бага нас Архангай аймгийн төвд өнгөрсөн. Зуныхаа амралтаар нутгаа зорьдог оюутан сурагчдын адилаар Эрдэнчимэг бүсгүй одоо ч нутагтаа очиж тухалдаг. 

Сургуульд орсон цагаасаа л дуу хөгжмийн хичээлдээ шамдаж, хамгийн түрүүнд “Би дуулъя, багшаа” гэсээр танигдаж урлагийн үзлэг, концертод байнга оролцдог болсон гэнэ. Үе тэнгийнхнээсээ арай өндөр, биерхүү. 
Арваа төгсөөд Г.Эрдэнэчимэг Архангайд хувиарлагдсан СУИС-ийн ганцхан ширхэг хуваарийг  авч чадав. Олон авьяаслаг хүүхэд өрсөлдсөн ширүүн тэмцэл дундаас тэр товойн гарч СУИС-ийн уртын дууны ангид элсэн оржээ. Ингээд 2006 онд сургуулиа төгсөв. 

Г.Эрдэнэчимэг өөрийгөө мисс гэж ярих дургүй ч цагтаа яалт ч үгүй миссийн тэмцээний тайзан дээр алхаж явжээ. Алхахаар барахгүй “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж тэргүүн титэм зүүж байсан удаатай. Монголд миссийн титэм зүүсний дараа Солонгост зохиогдсон “Олон улсын Оюутан мисс, мистер” тэмцээнд оролцож урдын дуу дуулж монгол бүжгээ хийж “Аьяаслаг мисс”-ийн шагналыг ч хүртэж байв. Энэ зураг гэрчилнэ.
Тэгэхээр түүний нөхөр С.Жавхлан УИХ-ын мисс гэргийтэй харчуудаас дутахааргүй сайхан гэргийтэй хүн шүү. Түүнд авъяаслаг мисс титмийн эзэн болоход нөлөөлсөн хүн бол МҮОНТ-ийн дэргэдэх “Халил” хамтлагийн ахлагч н.Энхбаяр юм. Тэрбээр СУИС-ийн гадаа Г.Эрдэнэчимэгийг олж хараад уг тэмцээнд орох санал тавьсан бөгөөд өөрөө бэлдүүлж байжээ. Г.Эрдэнэчимэг “Авъяаслаг мисс”-ийн титмээ авсаны дараа 2008 оны “мисс”-ээр тодорсон “Universe Best Song-2009” тэмцээний ялагч дуучин Ч.Цэлмүүнд шилжүүлж байсан юм.

Уртын дууны хамтлаг байхдаа яахав дээ. Анх тэднийг хамтлаг байгуулахад хүмүүс ингэж хэлж байв. Этник чиглэлээр дуулдаг гурван охиныг нэгдэхэд хөндлөнгийн хүмүүс ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг. Учир нь Г.Эрдэнэчимэг,  Д.Үүрийнтуяа, Б.Номин-Эрдэнэ нар хөгжмийн зохиолч М.Эрдэнэбаатар, зохиолч СГЗ Ш.Гүрбазарын "Шуранхай" дууг хамтран дуулснаар хүмүүс тэднийг хамтлаг гэж ойлгох болжээ. Тэд анхандаа хамтлаг гэж дуудуулахаасаа их л ичдэг байсан гэдэг. Удалгүй хамтлагаа байгуулан урлагт гялалзаж явтал Г.Эрдэнэчимэг нь хүний эхнэр болоод тарах нь тэр. Үүнээс хойш гурван бүсгүй тус тусдаа уран бүтээлээ хийцгээж байна. Анх 2008 оны хоёрдугаар сард тэд "Шуранхай" хэмээх бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд дараа жил нь "Ивэлсэн сүү" нэртэй хоёр дахь  бие даасан тайлан тоглолтоо хийж байлаа.  "Шуранхай" хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш гурван цомог гаргаж хоёр тоглолт хийсэн байдаг. 

Тэд хамтлагтаа Шуранхай гэдэг нэр өгөөгүй. Харин Шуранхай тоглолтынх нь нэрээр олон нийт тэднийг ийн нэрлэсэн. 

Орчин цагийн залуу бүсгүй он цагийн эхлэлд шилжсэн нь

Олны танил нөхөр. Дуучин бүсгүй 8 жилийн өмнө нийтийн дууны ханхүү гэгддэг МУГЖ С.Жавхлантай гэрлэсэн бөгөөд тэд өдгөө Ж.Үжингүнж, Ж.Өдрийнцолмон гэх хоёр охин, нэг хүүтэй болжээ. Охид одоо 4, 5 настай. Харин хүү ой гарантай. Энэ гэр бүлийн хаана, хэрхэн яаж амьдардагаас эхлээд бараг юу идэж, уудгийг нь хүртэл хүмүүс сонирхдог. Олны тэгэж их сонирхох болсон шалтгаан нь С.Жавхлан монгол ахуй ярьж, дээл өмсөж, гэр барьж амьдарсантай холбоотой. Удалгүй гэр бүлээрээ ийм имижтэй болсон. Одоо Г.Эрдэнэчимэг монгол дээл өмсөж, нүүрээ бараг будахгүй явдаг. Өөрийнх нь хэлснээр бол үзэл бодол, амьдралын зорилго нэгтэй хосуудын үйлдэл нь ч адилхан байх ёстой гэв. С.Жавхлан гавъяатад ч эхнэрийнх нь энэ төрх таалагддаг нь лавтай.

Г.Эрдэнэчимэг С.Жавхлантай учирсанаас хойш л дээл өмсөж эхэлсэн юм биш. Угтаа оюутан байхдаа ч хурган дотортой дээл, лоовууз малгай, монгол гутлаа өмсөөд хичээлдээ явдаг байсныг нь ангийнх нь хүүхдүүд ярьдаг юм билээ. Магадгүй түүнд ингэж хувцаслах нь тааламжтай байсан төдийгүй уртын дууны ангийн оюутны хувьд сонирхолтой байсан ч болох юм. 

“Зан сайтай айлд хүн бүхэн цугларч, замаг сайтай нууранд загас бүхэн цуглардаг″ гэдэг шиг С.Жавхлангийнд маш их хүн цугладаг. Жилийн жилд өвлийнхөө идшийг нэлээн сайн базаагаад авдаг ч орж гарсан хүмүүст мах чанаж өгсөөр байгаад хавар болоход нөөцөлсөн идэш нь дуусах тал руугаа ордог гэнэ.

Араг. Тэрбээр С.Жавхлантай гэрлэснийхээ дараахан Долоон буудалд гэр барьж амьдарсан. Удалгүй тэндээ цагаан эсгий дэвсэж, араг түшин төрсөн юм. Энэ талаарх мэдээ нэг хэсэгтээ л шуугиан тарьж байлаа. Дуучин бүсгүй энэ тухайгаа “Хайрт хань, ээж, эмээгийнхээ дэргэд араг түшиж, амаржих хамгийн дээд жаргал байсан” хэмээн ярьсан байдаг. Гэхдээ одоо С.Жавхлангийн гэр бүл Долоон буудлын гэрт биш хотын төвийн байранд амьдарч байна. 

Үйлэнд уран: Тэрээр оёдол үйлэнд уран гэдгээрээ одооний бүсгүйчүүдээс ялгардаг нэгэн. Нэлээн дээхин үеэс өөрийн гэсэн оёдлын цехтэй болсон тэрбээр нөхөр, хүүхдийнхээ хувцсыг өөрийнхөө гараар оёдог. Үндэсний хувцас хэрэглэлийн захиалга, засварын газартаа чадварлаг хэдэн оёдолчин ажиллуулж буй бөгөөд урлаг соёлынхон хэдийнэ тухлаад авчээ.

Дэвтэр: Тэмдэглэлийн дэвтрээ байнга авч явдаг. Түүний тэмдэглэлийн дэвтэр хүмүүсийн хэлсэн гоё үг, өөрт буусан гоё сэтгэгдлээр дүүрэн. Зарим тохиолдолд дэвтрээ уншиж эрч хүч авдаг.

Сонирхуулахад түүнд тав дахь үе дээрээ ирсэн мөнгөн даруулга бий. Томоохон арга хэмжээ, хүндэтгэлийн баяр ёслол хааяа нэг зүүдэг.

Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголд монгол ёс, заншил сэргэж байна

С.Жавхлан зөвхөн монгол дээл, монгол гэрээ барихыг уриалаад зогсоогүй, дэлхийн монгол угсаатныг нэгтгэсэн төсөл хэрэгжүүлсэн нь өнгөрсөн хоёр жилд тэдний гэр бүл төдийгүй Монгол Улсад болсон томоохон үйл явдал байсан юм. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол улсын уран бүтээлчидтэй хамтран дэлхийн өнцөг булан бүрт цацсан шагай шиг монгол үндэстэн эх голомтоо сангалзан суугааг харуулж чадсан билээ.

Г.Эрдэнэчимэг ч нөхрийнхөө үйл хэргийг дэмжиж төсөлд идэвхтэй оролцож явсныг монгол түмэн мэднэ. Төслийнхөн одоо ч холбоотой байдгаас гадна дээрх улсуудаас Монголд ирсэн энгийн иргэд тэднийхийг ёс юм шиг зорьж ирдэг болсон гэнэ. 

 Хамаг Монгол төслөөс хойш “Хамаг Монгол”-ын бүх дуунд тэрбээр их дуртай болжээ. 

 ““Хамаг Монгол” төслийн ажлаар явж байхад Халимагууд мөрөөдлийн орон, Тэнгэрийн орон хэмээн Монголыг хүндэтгэдэг. Монголдоо очихыг хамгийн их хүсч, хүлээдэг төдийгүй баруун аймагт очоод үзчих юм бол тэр хүний энэ насных нь хүсэл биеллээ гэж үздэг юм билээ. Монгол хүнийг маш их хүндэлдэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв.

Монголоороо гоёж, монголоороо бахархадаг нэгэн бүсгүйтэй учран золгоход таатай байлаа. Сэтгэлдээ монголоо гэсэн олон зүйлийг багтаасан эгэл даруу, эрхэмсэг гэргийн талаарх дээрх мэдээллийг уншигч та бүхэн шимтэн уншсан гэдэгтэй итгэлтэй байна.

Д.Дуулим
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (23)

  • Зочин
    Нөхөр хүүхдийнхээ хувцсыг өөрөө оёдог гэнэ ээ. ККК. Урнаа гэдэг хүүхэн оёдог ш дээ. Яах гэж ингэж худлаа ярьж байдаг юм бэ. Яахав хүүгийнхээ баривч мэтийг бол очдог л байлгүй дээ. Эд нар бас сайхан худлаа ярих юм аа
    2017 оны 08 сарын 25 | Хариулах
  • иргэн
    Зургаан ханатай гэр дууг мөн ч тасархай дуулсан шүү. Ая нь сэтгэлд удаан хоногшиж байна лээ. Юун хар хархан харц. Тэрнээс хол дээр. Ороод үзээрэй. Тасархай байна лээ.
    2017 оны 03 сарын 24
  • zochin
    РЕКЛАМ САЙН ХИЙЖ БАЙГААД НӨХРӨӨ ИХ ХУРАЛД ГАРГАСАН ГЭХДЭЭ ХЭТ ТУЙЛШИРАХ ДЭМИЙ ЗАЛУУ ХҮН ОРЧИН ҮЕЭЭ МЭДЭРЧ АМЬДАР БАЯСГАЛАН АЖАА ЧИНЬ САЙХАН ЖАВХААЛАГ ХУВЦАСЛААД ЭРЧҮҮДИЙН НҮДЭНД АЯТАЙХАН ХАРАГДААД БАЙНА ГЭТЭЛ ЧИ ДҮҮ МИНЬ ХЭДИЙНЭЭ 50 ГАРСАН ЭМГЭН ШИГ ДЭЭЛ ӨМСӨӨД САЙХАН ТЭГШ ХӨЛ ГАРАА НУГААД ЗАЛУУ НАСАА ХЭТ ДАРААД БАЙНА 50 ДЭЭШ НАС ХИАД САЙХАН ХӨЛ ГАР БҮДҮҮРЭЭД МАЖИГААД ИРЭХЭЭР ХҮССЭН ХҮСЭЭЭГҮЙ ДЭЭЛ ӨМСӨХ БАЙХАА
    2016 оны 12 сарын 06 | Хариулах
  • зочин
    Эрдэнэчимэг маш тааламжтай, авьяаслаг эмэгтэй. Энэ гэр бүлд аз жаргал хүсье. Зөв бодолтой, зөв үйлтэй, зөв явдалтай айл болохоор үйлс нь үргэлж бүтэж байдаг. Аз жаргал хүсье.
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин
    Эрдэнэчимэг маш тааламжтай, авьяаслаг эмэгтэй. Энэ гэр бүлд аз жаргал хүсье. Зөв бодолтой, зөв үйлтэй, зөв явдалтай айл болохоор үйлс нь үргэлж бүтэж байдаг. Аз жаргал хүсье.
    2016 оны 11 сарын 11 | Хариулах
  • Zochin
    Javkhlantai gerelsen l geh yum. Dolgormaagaasaa odoo hurtle gerleltiin batalgaataigaa Baigaa. Zugeer hamtran amidarch bgaa
    2016 оны 11 сарын 04 | Хариулах
  • zochin
    saihan Mongol busgui gevel Erdnechimegiig helne Amjilt
    2016 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Ene odoo hend hamaatai amitan yum be heregtei medeelel oruulache muusain duuchid taizan deere l bna biz
    2016 оны 10 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Ene bol saihan emegtei,
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • kk
    shaal hudlaa huuhen geseen medeh humuus ni eniig unshaad ineed ni hurch bga blgui bdg l neg shar avgai bn miss ch geh shig ineedtei yumnuud uursdiiguu tegj yaridag yum bile mongoloor duuren miss tsoltonguud bn
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    negnl ih ooriigoo reklamdsan hun.yaj yavsan yamr yavsaniug ni medne sh dee.saihan setgeltei dur esgehee bolij uz.huurai gambir shig shar avgai mini
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    javka tegeed mongol ger amidardaggui ni yunih ive
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    javka tegeed mongol ger amidardaggui ni yunih ive
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • зочин
    жавхлан ханиа олсонд баяртай байна. Зовсоны эцэст жарганаа гэж. Эрдэнэчимэг бол жинхэнэ монгол бүсгүй халх эмэгтэй. Уран бүтээлд нь амжилт хүсье.ухаантай хүн дээш гарах тусмаа улам даруухан болдог юм. үргэлж дөлгөөхөн өнгөлөг яваараЙ
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Nzn
    Zow songolt hiijee Odsureng hayasan n bolj
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    монголын сайхан гэр бүлд амжилт хүсье эрүүл энх аз жаргалтай сайхан амьдараараа
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Сүүлэнхүүгийн хэлдэг үнэн шүү...
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • зочин
    сайн эхнэр эр нөхөрөө улам дээш өргөдөг
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • 456651365465463
    Нөхөр нь УИХ гишүүн болчихлоо. Одоо энэ тэнэг яах гээд тэнэгтээд байна ааааа. Даруухан байж сур .... нэг гэрийн нэг мандаж байхад нөгөө даруухан байх хэрэгтэй. хийж гавьссан юмгүй байж их ярих их мэднмхийрэх дэмий дээ
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • ннк
    Хѳѳрхѳн эгдүүтэй хүүхэн байна.
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • зочин
    Ёстой сайхан эмэгтэй. Ийм хүүхнүүд одоо ховор нүдний гэм болсон. Жавхлан сайхан эхнэрээрээ чимж ,бахархаж яваарай.Гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсье
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • mongol
    estoi nud duuren xuuxen saixan mongol busgyi dee Javxlan aztai zolig yumaa
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
  • сүүлэн хүү
    үсээ задгай тавихаа больчихоод монгол ёс ярих хэрэгтэй
    2016 оны 09 сарын 22 | Хариулах
    • иргэн
      Зургаан ханатай гэр дууг мөн ч тасархай дуулсан шүү. Ая нь сэтгэлд удаан хоногшиж байна лээ. Юун хар хархан харц. Тэрнээс хол дээр. Ороод үзээрэй. Тасархай байна лээ.
      2017 оны 03 сарын 24
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025