2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа тус намын дарга З.Энхболд огцорч, Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг.
Тэгвэл Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн өчигдрийн хуралдаанаас өнөөдөр товлогдсон байсан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргасны зэрэгцээ сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг удирдан оролцуулах сонгуулийн менежерээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилж, сонгуулийн штаб байгуулж ажиллахыг үүрэг болгожээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл байхгүй байна