Нэр холбогдсоор жил тойрсон бүсгүй нь сонгуульд хүч үзэх болсоныг Э.Нандинзүрх мэдээ л байлгүй. Хөтлөгч хүүхнүүд эрчүүдийн бүх цаг үеийн мөрөөдлийн дүр байсаар ирсэн болохоор эр нэг алдаа л биз гэж түүнтэй ойр дотно явдаг хүмүүс өмөөрдөг. Харин зарим хэсэгт нь П.Анужинтай нэр холбогдсон түүний “жинхэнэ” гэргийг харах сонирхол их, хорхой нь ёстой гозолзож суусан. Тэгвэл та бүхний хүсэн хүлээсэн “баатар” чинь энэ. Онон хэмээх энэ бүсгүй тухайн цаг үедээ цуутай сайхан охин явсан бөгөөд одоо энэ цагт од болсон бийлэгжүү эрхмүүд хайр сэтгэлээ илчилж байсан гэдэг. Харин од охины сонголт мөрөөдлөөс өөр хөрөнгөгүй Э.Нандинзүрх хэмээх хархүү байсан юм.
\
Эр хүн сайн ханьтай учирч зүгийг олдог, эм хүн сайн нөхөртэй учирч зүсийг олдог гэдэг дээ. Хэн хэн нь л зүг зүсээ олсон сайхан гэр бүлийг бүтээн босгожээ. Баярын өдөр баахан гэрэвшүү гэргийгээсээ хол хоцрон явах Нандиа ээждээ загнуулсан хүүхэд шиг л унжийж явна уу даа. Ингээд бараадаад хаа явсан газар нь дагаж гүйгээд байвал эхнэр нь нэг л өдөр сэтгэлийн гивлүүрээ тайлах биз ээ. Эр эм, тэр тусмаа гэр бүлийн харилцаа гэдэг сүүдэр тусах төдийд хэн нэгэнтэй шүргэлцэх төдийд бутардаг, уур болоод дэгдчихдэг хөөс биш юм л даа.
Сэтгэгдэл (20)