Янз бүрийн наадам шалгаруулалт болж л байдаг. Миссийн тэмцээн, мистерийн уралдаан, улс төрийн марафон буюу сонгууль гээд л бид ер нь уралдаж сурсан улс. Харин хамгийн их дуулиан дагуулдаг наадам киночдын дунд болдог гээд хэлчихэд хэтрүүлэг болохгүй нь. “Академи Авардс” кино урлагийн шилдгүүдийг шалгаруулах наадмыг Монголын Кино урлагийн академиас зургаа дах жилдээ зохион байгууллаа. Нийт 20 уран сайхны кино, дөрвөн богино хэмжээний кино 17 номинациар өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан. Маргаан тэнгэрт тулам дэгдэж, одоо хэр нь шүүлт шударга бус болсон талаар ярьж бичсээр байгаа. Гэвч тулаанд шонхорууд ялдаг. Энэ жилийн аатай одтой киночдын шилдгүүдийг товч танилцуулья.
Банкны Чука агсны бэр гэдэг нэрээ
Бардам гэгч нь жүжигчин, дуучин алдраар солилоо
Гурав төрсөн ч гунхахаа хүрвэл гуядаж алхана аа
Хөөрхөн барби шиг хүүхэлдэй шиг охин гээд ах эгч нар өхөөрдөөд л байна. Хүүхдийн кинонд тоглоод ч гэсэн од болдог л юм байна.
Удахгүй хоёулаа ч ах нар шиг од болно оо за
Залуу жүжигчин бүсгүйд секси имиж л зохино
Хажуудах бүсгүйгээ л хармаар санагдаад за байз яах вэ ...
Балхжавын “бацаан” яван чангарсаан
Барж идэхгүй шүү, ах эгч нар минь
Жи найруулагчийн жирийн даруухан гэргий
Жимсхэн минь энгийн хувцастай ч энэ дундаас хамгийн хөөрхөн нь
Классик даашинзтай л гунхана. Би өөр юу хүсэх юм бэ ...
Гоё машин, гоё кино, гоё бүсгүй үргэлж хамтдаа ... Киночид бас тансагдуу хүмүүс.
Яг гадаад, солонгосчууд шиг төрхтэй гээд л дотор алхуулдаггүй ээ. Яанаа бид нар яаж төрчихөө вэ.
“Үргээлэг”-ийн сайхнууд нь юм байгаа юм үү на на. Хөөе хөөе зарим нэг царай муутууд нь холдооч ээ, за за наргиа
-Таныг нөгөө Пет Мат ч билүү юм эвддэг хүүхэлдэйн киноны хоёртой тоймгүй адилхан гэж байна лээ.
Содурагийн согоо шиг сайхнууд нь ирлээ
Өлзийхүүгийн өнөө охин чинь “мөөмдлөө” гэх юм. Өөр би юугаар гоёх юм бэ. Үзэж харууштай барьчихмаар хүсэмжит төрсөн нь миний буруу биш л дээ.
Халк шиг залуу л гэдэг юм хараад байвал би бас ойролцоо ч юм уу
Аниа нарыгаа та нар барахгүй л дээ. Аваад суучихмаар эмэгтэйлэг гээд л харцгаагаад байна уу даа.
-Анужин хохирсонд би ямар хамаа байх вэ дээ. Ажлаа хийгээд мөрөөрөө л явна даг.
Бүрх малгайтууд үл мэдэхүүд биш шүү
Бүдүүн тойм мөртлөө дэгжин ш дээ бид
Өнөөдрийн өвөрмөц төрхтэй хосууд бид хоёр. Үнэндээ мөлгөр царай секси төрх аль хэдийнэ моодноос гарсан шүү. /
Хачин гялгар даашинзан дээр бор арьс “хачин” биш л дээ. Харин ч гоё уу айн?
Улаан хивс ч яах вэ наад машины хаалга зурчихав аа ёооооё зүрх өвдөөд
Жаал хүү ч гэсэн би жаатай цээж тэнэгэр алхана даа.
Гол дүрүүд үргэлж хоцордог. Гол дүрд тоглоогүй ч гол дүр шиг хувцаслаж чадвал ингээд л зогсоно доо.
Жаал охин шиг жаахан богино уу даашинз
Жаал хүү шиг намхан уу би гаагуу байгаа?
-Даашка хөгшөөн залуу байдаг нууцаа хуваалцаач
-Дандаа хөдлөөд дуулж бүжиглээд байвал цэмбийнэ дээ
Жексон амьд гэдэг шиг би амьд шүү. “Үхсэн” гэдэг цуурхал үнэндээ маркетинг л байсан юм.
Үнсгэлжин шиг даруухан охин гээд бүгд намайг магтдаг болохоор үндсэн стилиэ л барьчихлаа. Дажгүй юу?
Рок Амгаа киночин болсон уу л гэх юм
Орондоо хэвтээд кино үзэх эр хүний жаргал ш дээ
Олон гол дүрүүдийг нэг дор хараад сайхаан сайхан
Гургалдай хоолойт дуучин бүсгүй нь
Гуа үзэмжээ нээх тоох биш
Энгийн атлаа чамин ингэсгээд л явна даа
-Энэ ахын араас алхчихаар хоёулаа миа харагдчих байх аа хүлээж байя
-Ээ дүү нар минь Цэбо ахыгаа юунд түлнэ вэ хо хо
Д.Бямбацогт: Салхи Дамбий нь энэ хослолдоо салж хагацашгүй хайртай. Тээр жил гангарсан, энэ наадамд. Тэгсэн ч энэ жил дахиад л өмсчихлөө. Дуртай хувцас биед эвтэй, дурласан бүсгүй сэтгэлд эвтэй гэж ...
“Баян” сайхан залуу гээд баахан магтуулчихаар ийм болчихдог юм байна. Бүр нэг цаанаасаа эрхэлмээр илүүрхмээр санагдаад ...
Гэргий маань нээрээ Үнсгэлжин шиг л буулаа ш дээ
Гүй та нар минь амжиж харав уу, дарав уу, дахиулах уу?
-Сараа нь тачаангуй корсетоо зүүгээд сайхан харагдаж байгаа биз дээ. Утас шиг хүүхнүүд моодноос гарсан унаган биеийн галбирыг л харуулдаг цаг.
Бид гурав шиг цээж зураг авахуулж байгаа аятай зогссон хүн алга уу даа. Хөөрхөн гарчих юмсан.
За тэр Прадагийн гутал ч яах вэ, онгорхой өмд ч яахав
Ууганаа миний ууж ханаагүй цор ганц дарс бүсгүй хүн
Гэргий минь ийм гуалиг гэгэлзэм сайхан бүсгүй шүү
Бид хэдийг дэлгэцээр царай муутай гэж харсан хүмүүс
Биеэр нь оригоор нь харахаараа гайхаад байдаг ш дээ, царайлаг л даа
Бэлгээ даадаггүй яг уналаа ёоооо ёооо
Дүү өмдөө өгчихвөл би халуухан “улаан” залуу болчих гээд л. Өгөхгүй болохоор нь ингээд авахуулчихлаа.
Инээж ороод л цом гардчих шахсан Тайвнаа нь
Энэ цагийн Ромеотой нэр холбогдоод авлаа, Гануух нь
Миний хүүхдүүд эвтэй сайхан өрсөлд
Мэдрэмжээрээ та нар Цогтбаяр ахыгаа барахгүй
Хэдэн жилийн дараа л ойлгоно доо ахыгаа
Сайхан моделийг сугаддаг азтай бүсгүй шүү би
Сайхан эгчтэй алхдаг азтай залуу л даа би
Эротик киногоор энэ шагналыг хүртэхүй
Ээ дээ Сэнгэдорж хүү нь тэр тал мэдрэмжтэй гэсэн үг үү?
Ичмээр ч юм шиг эхнэрээсээ эмээмээр ч юм шиг яаноо ...
Гамлет нь ганган нөхөөстэй
Гарандаа гоёхон бөгжтэй
Урнаа маань миссээ мисс
Ах яах нь вэ Мэндээ эгч уурлана шүү
Танай Цогоо ч бас гүдэсхэн эр ч хартай юу?
Ажилдаа ирж байгаа юм шиг айхтар “номын” хувцаслаа юу даа хоёулаа. Суурь гайгүй бол бусад нь ОК.
Эх сурвалж: "Гранд сэтгүүл"
Сэтгэгдэл (1)