Гоонь эрийн гоё өмд! 

Амьдралын хуудсууд эргэхдээ тоолж баршгүй адал явдал8 төсөөлж баршгүй гэнэтийн бүхнийг өгөх нь бий. Дуучин Т.Дэлгэрмөрөн тийм л үеийг давж яваа гүдэсхэн эр. Ханийyх нь эмчилгээнд зориулж үе тэнгийн найз нөхөд нэгэн үе бужигнуулж явсан хамтлагууд нэгдэн тоглолт хийсэн ч сайхан сэтгэлийн тус эзэнд нь хүрч чадалгүй хорвоог орхисон гунигт мөчөөс хойш олон сар өнгөрчээ.

Дээгий том биетэйгээ харьцууламгүй уяхан хүн. Ямартаа л хамтлагийнхан нь гадаад руу тоглолтоор яваад ирэхдээ охинд нь чихэргүй ирсэн гэж гомдохдоо “Хамтлагаасаа гарлаа” гэж тунирхаж байх вэ дээ. Ааш нь олдохгүй эмэгтэйтэй учирсан бол хэзээ ч бүү алд, чиний заяаны хань гэдэг. Харин ааширхуу эр хүн ямар ч л байсан авьяаслаг бусдаас өөр нэгэн байдаг бололтой. Ханилсан ханийгаа ч жаргаахаа мэддэг хариуцлагатай. Зуны өдрүүдэд Дээгий ийм өмд сонгожээ. Урд цагт бол ханьтайгаа дэгжин гэгч нь алхаж явдгийг санагалзсан хүмүүс шүүрс алдаж байв. Тэр ганцаараа биш шүү. Охинтойгоо олны хөлийн газар тайван алхаж яваа нь энэ. Д.Зөөлөнсий томоо охин болжээ.

 

Эх сурвалж: Гранд сэтгүүл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • zoloo
    mahan tolgoi tsairalchaad soeltoi gairchin gar shuudee haana bayar naadam arhidald bolon end tendgui ybaj baih ymaa
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Хурмэн дээр бол инээдтэй л байна! ! ! ! Тэхдээ одоо хун шуумжлэх ч би хэн билээ! ! ! Монголын мань бас нэг еерийгээ таниулаад гараад ирсэн залуу шуу дээ! ! ! Туг ч барин тугал ч суулдэн гэдэг дээ! ! ! ! Эр хун дороо л зев зугээ байна даа! ! ! Сайхан охинтой хун юу алздаг юм бэ? хе Стеллист хун шинэ хэлбэр гаргаж ч байгаа юм бишуу. ....
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • зочин
    өмд нь муухай харагдаж байна
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • 4v5yu
    Gooni er bishee belevsen er
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025