Фэйсбүүкнийхээ зураг шиг л бай л даа!

Нэгэнтээ гоо сайхан ертөнцийг аварна гэдэг байсан бол шинжлэх ухааны үсрэнгүй хөгжлийн үр дүнд бий болсон гоо сайхны мэс заслын ачаар дээрх хэлц өөрчлөгдөж, ертөнц гоо сайхныг мэс заслын хутга аварна гэгдэх болж. Үүнээс наагуур “фотошоп” гэх айхтар мэс заслын хутганаас илүү гоо сайхныг аврагч бий. Цахим сүлжээ хөгжсөнтэй холбогдон фэйсбүүкт царай муутай хүн харагдахаа байж, наснаасаа хэд дахин залуу сайхан, цэцэн цэлмэг, гоё ухаантай хүмүүсээр дүүрэн болчихсон. Тийм ч учраас Ар Монголын алдарт хошиг шогчид “Фэйсбүүкнийхээ зураг шиг бай л даа” гэх хошин шоу тоглолт хийсэн биз. Үсрэнгүй хөгжил үүгээр зогсохгүй эцэс сүүлдээ “хөөрхөн болох гэж хүсээд хэрэггүй, мэс заслын ширээн дээр хэвтээд ч хэрэггүй, нүүрээ сайн буд, тэгээд “фотошоп” ашиглаад сурчихад болно гэх болж. Ингээд манай олны танил ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн үзэсгэлэн төгөлдөр хатад, бие бялдараараа цахим сүлжээнд илүүрхдэг булчинлаг залуус, хүүхнүүд хөшигний ард ямар байдгийг сонирхоцгооё.

Хэн гэж мисс вэ?

Бие нь нэвт гэрэлтсэн зураг авахуулж цахим хуудаснаа тавьсан даруйдаа “Шуранхай” хамтлагийн эрос хатагтай нэртэй болчихсон Номингийн энэ зургийг фэйсбүүк  найзууд нь, бүр нөхөр нь хүртэл таниагүй гэдэг. Хамтлагийн хоёрыгоо бодвол хамгийн намхан нь болох Номио харин ч нэг тодорч.

Хамгийн өндөр, гуалиг турьхан бүсгүй болж хувирсаныг нь харахгүй юу. Аргагүй сайн зурагчин, “фотошопчны” ач гавьяа гэж энэ.

Нүүрээ будаж нөгөө хувцасаа өмсөхгүй бол!

Ар Монголын алдарт дуучны гэргий Г.Эрдэнэчимэгийг нүүрээ буддаггүй, европ хувцас өмсдөггүй гэж олон нийт ойлгодог. Тэгвэл эсрэгээрээ алдарт дуучны гэргий нүүрээ будаж, үсээ задгайлж орчин үеийн охид бүсгүйчүүдээс алхам ч хоцрохгүй явж буй. Хамгийн сүүлд л гэхэд хөмсгөө шивүүлж, сэтгэл дундуур явсан дүр төрхөө багахан боловч өөрчилсөн гэсэн.

Надаас суралц намайг алмайр!

Ангууч:  Цахим сүлжээнд баргийн дуучин, жүжигчний хүсээд олдоггүй олон лайк, олон дагагчийг цуглуулсан энэ залуу сошиал ертөнцийн ханхүү гэхэд хилсдэхгүй. Ялангуяа инстаграммын зургуудаас нь үзвэл түүн шиг баян, стильтэй хүн энэ хотод байхгүй.

Бие хаа ч гэсэн ярих юм үнэндээ алга, ердөө Монголдоо л  Дэвид Бекхэм. Гэвч stop! Энэ бүхэн түүний үнэн нүүр царай биш. Ухаалаг утас, “фотошоп” эвлүүлгийн ачаар Ангууч ийм алдартай болжээ. Дарсан зургуудаа бүгдийг нь нэг бүрчлэн фото шоп ашиглан янзалж оруулдаг байна. Өөрөөр хэлбэл сошиал ертөнцийн ханхүү амьдрал дээрээ ханхүү биш, байдаг л нэг залуу гэж хармаар.

Галаа

“Би гадаад бүсгүйтэй гэрлэнэ” хэмээн нэгэнтээ ярилцлага өгч охид бүсгүйчүүдийг цочирдуулж байсан загвар өмсөгч Б.Галбадрах фэйсбүүк оддын нэг. Ихэнх цагаа фитнесст өнгөрүүлдэг гэх тэрээр хөшигний ард тун энгийн залуу байдаг аж. Хэн ч харсан загвар өмсөгч гэж хэлэхээргүй байгаа биз.

Ука мөн үү?

Шаргал үс, эрлийз төрхөөрөө богино хугацаанд олонд танигдсан дуучин Ука ээж болсон биш гадаад дүр төрх нь хүртэл өөрчлөгдөж намба суусан.

Саяхан нэгэн үйл ажиллагаан дээр шилэн трико, бараан өнгийн хувцас өмсөж иртэл хавь ойрын хүмүүс Укаг танихгүй эндүүрч будилан тэрүүгээр нэг юм болсон. Амьдрал дээрээ ч, цахим сүлжээнд ч од Ука гадаадын оддоос дутахааргүй хамгийн олон лайк, дагагчтай нэгэн. Нууц нь тэр хэзээ ч фэйсбүүктээ санамсаргүй  зураг оруулдаггүй.

Ану хатан биш Ники Минаж

МУГЖ Г.Ариунбаатартай бичилцсэн халуухан мессежнээсээ болж фэйсбүүк хуудсаа хаасан дуучин Д.Отгонжаргал орчин үеийн “Ану хатан” гэгдэж байсан.

Харамсалтай нь үнэнч фэнүүдийнхээ итгэлийг алдсан дуучин бүсгүй маань фэйсбүүкнийхээ зураг шиг байдаггүй нөхдүүдийн эгнээнд нэлээд дээгүүр бичигдсэн байх юм. Энэ нь фото шопын ач гавьяа биш мэс заслын ширээн дээр морилсоных юм болов уу.  Монголын Ники Минаж болох гэсэн хүсэл нь хаа хүртэл үргэлжлэхийг харах л үлдээд байна.

Ч.Ундрах

Пластик мэс заслын эсрэг зогсдог нэг л олны танил хүн бий. Тэр бол топ модель Ч.Ундрах.

Өөрчлөлт хийхийг хүсвэл үсчин, makeup гэж бэлэн хүмүүс байхад өөгөө эвтэйхэн дарж болно хэмээн нэгэнтээ хэлж эд эрхтэнээ голж шилсэн охид бүсгүйчүүдийн амыг тагласан тэрээр үнэхээр ч сайн нүүр хувиргагч л даа. Дээр нь фотошопын бас муугүй хэрэглэгч гэж байгаа.

Б.Баярцэцэг

Гавьтай дуулж чаддаггүй, өөрийн гэсэн олигтой дуугүй хэрнээ хиймэл гоо сайхнаараа олны анхаарлыг татдаг зарим нэг дуучдын хажууд Б.Баярцэцэгт дуучин гэх тодотгол зохино.

Хаана ч өөрийнхөөрөө байж уран бүтээлээ мөрөөрөө хийж яваа цөөхөн хэдэн дуучдын нэг тэрээр анхны бие даасан тоглолтынхоо зурганд танигдахын аргагүй болтол фотошоп ашигласан нь энэ. Билетийг нь харчихаад өөр дуучны тоглолтын билеттэй андуурсан байна хэмээн эргүүлж өгсөн тохиолдол ч гарсан гэдэг. Зургийг нь харахаар Солонгосын нэгэн дуучинтай ихэд адилхан харагдаад байгаа юм даа.

Сошиалийн хатан хаан 

 Зөвхөн фэйсбүүк хатан хаан болохын тулд амьдарч байгаа аятай цахим сүлжээг утгаар нь ашиглаж өдөр бүр зургаа оруулдаг түүний амьдрал дээрх дүр төрх нэг иймэрхүү. Тайзан дээр биш цахим сүлжээнд од байна гэдэг тийм ч амар хялбар зүйл биш гэдгийг Ану маш сайн мэднэ.

Наад зах нь хаана, хэнтэй, хэзээ, ямар байдлаар зургаа авч цахим сүлжээндээ оруулна гэдгийг өдөр шөнөгүй бодож төлөвлөж байгаад зургаа оруулдаг учир. Тэгж байж л хатан хаан нэрийг олж авч байгаа юм шүү дээ.

П.Баярцэнгэл

Гаргаж байгаа уран бүтээлээрээ дамжуулан эерэг энерги, гэгээлэг өнгө аясыг үргэлж илэрхийлдэг дуучин П.Баярцэнгэл өөрөө ч гэрэл гэгээ цацруулсан нэгэн. Намхан нуруутай ч, инээмсэглэсэн царай, өвөрмөц дуу хоолойгоороо үзэгч фэнүүдийнхээ хайрыг татаж хүндэтгэлийг хүлээсэн түүнд нэг л зүйл дутуу. Энэ бол булчинлаг бие хаа. Фэйсбүүк хуудаснаа булчинлаг биеэ гайхуулсан зургаа оруулахад цахимын найзууд нь итгэж ядаад байсан шүү. Магадгүй жинхэнээсээ ийм булчинлаг бие хаатай болчих ч юм билүү, Баярцэнгэл минь. 

А.Түмэн-Өлзий

“Би зохиолын дуучин биш” хэмээн ярилцлага өгч байсан зохиолын биш нийтийн дуучин А.Түмэн-Өлзий цахим ертөнцийн идэвхитэй шувуухайнуудын нэг. Өөрийг нь сайнаар хэлбэл баярлан талархаж, муугаар хэлбэл эцсээ хүртэл үглэж дуулан тэмцдэг тэрээр тайзан дээр, хөшигний ар талын хоёр зураг нь газар тэнгэр шиг харагдаж байгаа биз. Ёстой л фото шоп, шилдэг зурагчны ая гавьяа гэж энэ дээ.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (9)

  • zochin
    duuchin javhlangiin avgai dandaa l budchihsan bdag shd. budahgui bol ulaan hatsartai beltsiisen shar huuhen
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин
    бас тэр завхай замандын орос цэргээс олсон янхан шар хүүхэн кк
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин
    сошиалийн хатан хаан ч гэх шиг тэр муухай хиймэл биеэ үнэлэгчийг
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Сэтгүүлч та бас өөрийнхөө зургийг ингэж харицуулаад тавьчих. Энэ зурагнууд болон харицуулалтанд нээх ялгаа алгаа хүнээс өө эрээд байвал та мөд галзуурна
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Zochin
    Хаа очиж Баярцэцэг сайн дуучин шүү Өөрийн гэсэн өвөрмөц хоолойтой. Яасан муухай хүнийг бүүр гутаах гэж яддаг юм бэ.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin
    en setguulchiin hooloo olj ideh neg arga baihdaa huurhii gj...
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин
    Сайхан л харагдаж бна ш дээ.Ялгаатай юм нээх сүртэй ажиглагдсангүй.Эсвэл бүхнийг эерэгээр хардаг маань нөлөөлсөн бх.
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин
    gadaadinhan photohsopdphoor orig geel mongolchuud boldoggui yasiin
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
  • zochin
    Yahav dee hun lyum chn tegehdee javlangiin erdenechimegiin umssun yum arai l yumaa.buugiin huvtsas yumuu haashain.Mongol huvtstsaa umsuj bolno gehdee uchir bii
    2016 оны 09 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025