Эрэгтэй Шрек

“Банш” Батаа саяхан “Өнөр бүл Өнөө цагт” кинонд Гармаагийн дүрийг бүтээсэн. Яг өөр шиг нь бондгор булцгар эгдүүтэй бүсгүй олж хооронд нь дурлалцуулсан нь зохиолч Д.Төрмөнхийн охины мэдрэмжийнх биз. Харин киног үзсэн хүмүүс гол дүрийн хосуудыг өхөөрдөж эрэгтэй эмэгтэй Шрек гэх болж. Нээрээ төстэй ч юм уу. Мэдээж царайны хувьд хамаагүй царайлаг ч эгдүүтэй байдал нь адилхан гэдэг утгаар хэлсэн байх, шүү битгий гомдоорой, Батаа. Дашрамд сонирхуулахад ахмадууд тус кинондоо хоёрдугаар анги хийх гэж байхад ... гэж гомдлын үг чулуудан байсан нь тэгсгээд намжсан. Хөнгөн хөөрхөн стилийн орчин үед нийцүүлсэн байдал нь энэ цаг үеийнхэнд бол таалагдаж байгаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025