Хөрөг зураг бол уран зураг дахь хамгийн нарийн чимхлүүр хийцтэй, ур чадвар шаарддаг төрөл зүйл. Хувь хүний ааш араншин, дотоод сэтгэлийн хөдөлгөөн, тэр бүү хэл нийгэмд эзлэх байр суурийг нь хүртэл хөрөг зурагт өнгө болоод дүрсний нэгдэл нийцлээр илэрхийлж болдог учраас зураачаас чухам энэ талаасаа ур чадвар шаарддаг. Зүгээр нэг дүр төрх бус дахин давтагдашгүй хувь хүний ертөнцийг зургаар илэрхийлдэг учраас сэтгэлийн тусгал гэж болохоор хөрөг зургийн хоёр их мастерын хоёр өөр бүсгүйн хөрөг зургийг сонирхуулахаар бэлтгэлээ.
Хоёр зураач хөрөг зургийн мастерууд байснаараа адилхан. Мөн хоёулаа уран сайхны сургуульд суралцаж, сонгодог боловсрол эзэмшээгүй ч уран зураг тэр дундаа хөрөг зургийн гарамгай мастерууд гэгдэж, амьдарч байсан цаг үедээ алдаршсан, өнгө будгийн гайхамшигтай зохицлоор дотоод сэтгэл зурдаг байгалийн төрмөл авьяастай суутнууд.
Хоёр бүсгүйн хөрөг олон талаараа ижил, бас төдий хэрээрээ ялгаатай. Нэг нь язгууртан, өөдрөг бүсгүй цэнхэр өнгө голлосон хувцастай. Нөгөө нь эгэл даруу, гуниглангуй жирийн орос бүсгүй. Мөн л цагаан, цэнхэр голлосон дэлгэц дээр үзэсгэлэнтэйеэ сууна. Залуу нас, гоо үзэсгэлэнг магтан дуулсан 2 залуу бүсгүйн хөрөг юу өгүүлнэ вэ?

Английн зураач Т
омас Гейнсборо уг нь өөрийгөө байгалийн зураач гэдэг байв. Анд нөхөд, хөршүүдийнхээ анхны хөрөг зургийг байгалийн дэлгэц дээр зурж байхдаа тэрээр өөрийн мэдэлгүй хувь хүний ааш араншинг илрүүлэн таньж, бага багаар хөрөг зурагт суралцаж байлаа. Байгалийн зураг, тариачдын амьдралыг харуулсан зургуудыг нь Английн язгууртнууд үл тоомсорлож байсан учраас тэрээр хөрөг зурагт ханцуй шамлан орж, ихээхэн мөнгө олоогүй ч дэлхийн агуу зураачдын эгнээнд багтан орж чадсан юм. Маш олон хөрөг зурснаас хамгийн алдартай нь одоо танилцуулах “Цэнхэр хувцастай хатагтай” буюу де Бофор хатагтайн хөрөг.

Цэнхэр хатагтай
Үсээ эртний язгууртнуудын нийтлэг жишгээр дээш хумин боосон, тэмээн хяруулын өдийг цэнхэр туузаар чимэглэсэн бүрх малгай бүхий энгэр нь задгай цагаан даашинзаар гангарсан цэл залуухан үзэсгэлэнт бүсгүйн үс мөрийг нь шүргэж, нэг үзүүрээс нь жижиг алтан хэрээс унжих хар туузыг
нарийхан хүзүүндээ зүүжээ. Нойтон уруултай амаа бяцхан нээж, тас хар хөмсөгний доорх хар нүдээрээ хоосон орон зай руу ширтэнэ. Мөрнөөс нь гулсаж буй цэнхэр хүзүүний ороолтыг бугуйвч зүүсэн гартаа тогтоон барьж байна. Зураач бүсгүйг амгалан дөлгөөн харцтай, төлөв даруу зантайгаар дүрсэлж, залуу нас гоо сайхны уянгалаг илэрхийлэл болгож чаджээ. Түүний битүүлэг, мөрөөдөнгүй харц, нимгэн ягаан уруул, толгойгоо үл ялиг эргүүлэн харж байгаа байдал нь цэл залуу хатагтайн хөргийг улам амьд, илүү сэтгэл татам болгожээ.
Нимгэндүү даашинз нь түүний зөөлөн булбарай арьсанд уусаж, гоолиг бие бялдартай нь нэгэн цогц харагдана. Бүрх малгайны сааралдуу цагаан өд, цэнхэр тууз, хацарт нь үл мэдэгдэм энгэсэг тавьсан тэргүүтэн нь залуу насны атаархам төрхийг улам тодотгож өгчээ. Цэнхэр, саарал, ягаан, цагаан өнгөнүүд хоорондоо эрс тэс зөрчилдөхгүйгээр бие биедээ уусñан байна. Залуу зандан язгууртан бүсгүйн хөргийг өөдрөг, гэгээн мөрөөдөл юутай нь дүрсэлсэнээрээ сэтгэл санааг уудлан илчилсэн алдартай бүтээл гэгддэг.
Гейнсборо язгууртан залуу бүсгүйн өвөрмөц онцлогийг тодотгохдоо төрөл бүрийн арга барилыг хослуулсан болохыг судлаачид онцолдог. Тухайлбал, алчуурт хүрч буй гарных нь “санамсаргүй” гэмээр өнгө аяс, үзүүр лүүгээ нарийсах ягаавтар хуруунууд нь гулсаж буй алчуурын зарим зузаан нугалааснаас барьж амжихгүй юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр. Энэ нь залуу бүсгүйн хайнга юм шиг хэрнээ байгалиасаа хүүхэнлэг, энхрий дотоод сэтгэлийг илэрхийлнэ. Ер нь Гейнсборо Ван Дейк, Рубенс нарын ачаар хөрөг зураг зурах хоосон, хүйтэн арга барилаас ангжирч, илүү чөлөөтэй, өөртөө итгэлтэй зурдаг байсан нь энэ бүтээлд тод илэрдэг. Тухайлбал, энэ зураг гадаад дүр төрхөөсөө илүү уянгалаг дотоод өнгө аясаараа үзэгчдийн анхаарлыг татдаг билээ.
Зурагт дүрслэгдсэн бүсгүй хэн болох нь яг таг тодорхойгүй ч гэлээ адмирал Боскауэний охин, 1766 онд гүн де Бофортой гэрлэж, өндөр насалсан эмэгтэй байж магадгүй юм хэмээх таамаглал өнөө үед хүрч иржээ.
Гунигт гоо сайхан
18-р зууны Оросын уран зургийн урлагт хөрөг зургийн дууч хэмээн алдаршсан хамгийн шилдэг хөрөг зураач Владимр Боровиковский байлаа. Оросын агуу их II Екатрина хатан хааны анхааралд зурсан зургуудаараа өртөж, улмаар ивээлд нь багтаж, хааны гэр бүлийнхний бүгдийнх нь хөрөг зургийг зурсан тэрээр уян зөөлөн өнгө аяс, ихэмсэг эелдэг төрх, зөв хэлбэр, сэтгэл санааны байдлаа нүүрэн дээрээ тод илэрхийлсэн хөргүүдээрээ алдартай зураач. Олон арван хөрөг бүтээснээс хамгийн алдартай нь Мария Ивановна Лопухина бүсгүйн хөрөг гэгддэг.
Бүсгүй цэцэрлэгт эртний чулуун тавцан тохойлдон зогсоно. Нарийхан гоолиг бэлхүүс нь эртний баримлыг санагдуулах хийгээд даашинзны доошлон нийлж салах хуниас, бүх зүйл нь төгс зохицсон царай нь уран зураг биш хөгжмийн эгшиг мэт хэмээх дүгнэлтийг судлаачдаас авдаг. Тиймдээ ч Боровиковскийн хөргүүдээс хамгийн уянгалаг, ихэмсэг, хээнцэр, сэтгэл булаам нь гэгддэг.
Бүсгүй үзэгчдийг номой зан байдал, жирийн бус уян зөөлөн төрх, дотоод төгс зохицлоор татна. Төгс зохицол нь зургийн уран сайхны бүх бүтцээр тухайлбал, толгойны эргэлт, нүүр царайны байдал, жигд намуун шугам, бүх зүйлсийг нарийн бодож, хооронд нь донжтой зохицуулж чадсанаар илэрнэ. Бүсгүйн царай гоо сайхны сонгодог дүрээс хол ч хүний шохоорхлыг өөрийн эрхгүй татаж, сэтгэлийн сайхны шилдэг үлгэр жишээ болж, энэ утгаараа үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй харьцуулахад хүйтэн цэвдэг харагдахаар. Гүн бодолд дарагдсан байдал, гунигтай мөрөөдөмтгий харц, ядарсан дүр төрх, нүүрэмгий зан ааль, аажим хэмнэлтэй доошлох шугам, зөөлөн дугуй хэлбэрүүд, цагаан даашинз, ягаан хүзүүний ороолт, цэнхэр бүс, саарал үс, ногоон навчис, тэрчлэн орон зайг дүүргэсэн будан зэрэг нь уран зургийн дүрслэлийн бүх нэгдлийг бий болгож дүрийг улам гүнзгий тодотгож өгчээ.
Зураач урьд нь хөрөг зурагтаа байгалийн дүрслэл гаргадаг байсан ч энэ удаа хөрөг зургийн бүрэлдэхүүн хэсэг болгон тодотгож, тодорхой утга санааг гаргасан байна. Болсон хөх тарианы түрүү, ногоон дэлгэц дээрх хонгорзул цэцэг нь орос бүсгүйн энгийн дүр төрх төдийгүй түүний мөрөөдөнгүй сэтгэл санааг илчилнэ.
Лопухина бүсгүйн хөрөг товчхондоо зураачийн баримталдаг асан ёс суртахууны болон гоо зүйн эрхэм тэмүүллийн илэрхийлэл юм.
Сэтгэгдэл байхгүй байна