Их аваргын сайхан сэтгэл ба бүсгүйчүүд

Хүүхний сайхан хүзүүнээс урагш гэж л үнэн бололтой. Хүзүүнээс хойшихийг сайтар таньж мэдэн, тунгаан боловсруулж байж нэг насны ханиа сонгох нь хүний эрхийн асуудал. Тэр хүртлээ эрчүүд их л урт аян туулах бололтой юм гээч. Ядахад Асашёорюү Д.Дагвадоржтой нэр холбогдож, од болохын хүслэн болсон хүүхнүүд яасан ч олон юм, тэдний нас үс ч яасан балчир жаахан юм, 90-ээд оноос гадагшаа гарч эхлэхээр яана гэсэн үг вэ та минь. Хүзүүнээс хойших сайхан нь тэр бүр бүрэлдээгүй байгаа гэсэн үг. Тэгээд л  мань Асагийн амрагийн паян дуусахгүй байгаа гэж зөвтгөе дөө.

Гэтэл цаана чинь сайн эртэй учирч,нэр алдрын зэрэгт хүрч л байвал үлдэх амьдрал, цэцэг цэврүү шиг хориод насанд тарих дуулиан сэтэр хамаагүй болчихсон нэг үеийнхэн гараад ирж. Аваргын авааль гэргий наяад оных, даруухан шиг хоёр хүүхдээ өсгөж буй бол Д.Дагвадорж ганц бие залуу шиг исгэрэн явах болсоор удаж байх шиг. Саяхныг хүртэл Б.Лагшми хэмээх өвөрмөц нэртэй, бас ч гэж өвөрмөц дүр төрхтэй залуу бүсгүйтэй хайрын романс хэлхэж, сар шинээ ижий аавдаа танилцууланхан халуун дотно явсан. Эгээтэй л суучих нь уу гэмээр халуухан байсан нь үнээн. Гэтэл уламжлал ёсоор түүний ээлжит амраглал байсан нь удахгүй батлагдаж хоёр тийш болсоноо экс найз бүсгүй Лагшми нь ил тод зарласан. Авааль гэргий нь олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр албан ёсны нөхрөөсөө салсан, нийлсэн талаар ганц ч үг ган хийдэггүй байхад албан бусны амрагууд нь Аса аваргын өмнөөс ярьж салж, нийлсэнээ ёстой л сенсаацитайгаар зарладаг нь гэм биш зан болжээ.

Анх Марта хэмээх дуулдаг бүсгүй чоно борооноор гэгчийн зодогоо тайлаад ирсэн даруйд нь өөрийгөө Их аваргатай хамт байсан мэтээр яриа үүсгэсэн нь бас нэг хошин шогийн үзэгдэл. Зизи хэмээх дууны ая зохиодог залуутай үерхдэг байхдаа найз залуугийнхаа зохиосон “Вива” хэмээх дууг поп хатагтай Б.Сарантуяатай хамтран дуулах завшаан тохиож, олонд танигдсан дуучин нэртэй Марта хэмээх намхан нуруутай, шавилхан бор бүсгүй өөрийнхөө нэрийг Их аваргад хамаатуулж энд тэнд яриа үүсгэсэн нь өөрийгөө од болгох гэж хичээсэн бүтэлгүйхэн оролдлого байсан нь дорхноо илчлэгдсэн. Үүнийх нь төлөө дээрх мэдээллийг анхлан уншигчдад хүргэсэн сайтынхан албан ёсны мэдэгдэл хийж, Марта хэмээх тэр бүсгүйг худал цуу тарааж яваад харамсаж байгаагаа илэрхийлж байсан удаатай. Ийнхүү Их аваргын сайхан сэтгэл ба бүсгүйчүүдийн романс эхэлсэн.

Харин Их аварга маань энэ бүхэнд ямар ч хариулт өгөөгүй өдийг хүрсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр бол Б.Лагшмигийн найз охинтой амраглаж яваа гэнэ шүү. Ямартай ч Их аваргын ачаар богино хугацаанд олонд танигдах хүсэлээ гүйцээж авсан охид, бүсгүйчүүд ба Их аваргын сайхан сэтгэл хаа хүртэл үргэлжлэхийг харах л үлдээд байна.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • Зочин
    Het gangan baih manai orcind ineedemtei ucir engiin goy baihiig erhemleh heregtei.
    2016 оны 09 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Хүүхнүүд нь ийм болчихсон ш дээ. Хаана мөнгөтэй эр байна надад гоё брэндийн үнэтэй цүнх хувцас үнэтэй машин аваад өгөх чадалтай хэн байна хаана байна гээд хайгаад явдаг болчихсон цаг шүү дээ. Мөнгөтэй хүн нь тарган бүдүүн хөгшин эхнэр хүүхэдтэй байх ямар ч хамаа байхгүй мөнгөтэй л бол болоо гэсэн охид хүүхнүүд гудамжаар дүүрэн болоод эрчүүдийг эргүүлээд явж байна даа. Дагваатай уулзсан хүүхнүүд ч адилхан бүгд нэг сонирхолтой. Лагшмигаас эхлээд жагсана даа .
    2016 оны 06 сарын 14 | Хариулах
  • AVARGA
    ZVGEER ZVGEER, GANTS OLDOH AMIDRAL, ENE HVVHNVVDIIN SHUNALIIG NI GARTAL YAVALD
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин
    за яадгийм
    2016 оны 06 сарын 12 | Хариулах
  • teneg er
    TENEG EREES HOLUUR BAIGAACH BUZAR BUZAR
    2016 оны 06 сарын 11 | Хариулах
  • Zochin
    Anhni ehnereesee salsan erchvvd iim l zamaar yvdag shd. Saihan vr hvvhed hani ijilee haysan hvn daraagiin hvvhnee bvr l amarhan solino shd
    2016 оны 06 сарын 11 | Хариулах
  • fiick
    Eneg yumiig abargaa abagra gej ocson gazar bolgond xvndelseer bdg.Getel xumsaa nuusan muur shig xvvxen xaraal shaagaad yabaad bdg zailaach bolioch odoo yarshigtai yum sda
    2016 оны 06 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025